МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Шатрын ордон барих асуудлаар идэвхитэй ажиллана  К.Н.Илюмжинов: Олимпиад зохион байгуулах эрх Монголд нээлттэй
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Г.Занданшатар, ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Н.Илюмжиновын хамтаар
2013.02.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Занданшатар: Шатрын ордон барих асуудлаар идэвхитэй ажиллана К.Н.Илюмжинов: Олимпиад зохион байгуулах эрх Монголд нээлттэй

Олон улсын шатрын холбоог сүүлийн 18 жилийн турш тогтвортой удирдаж буй Халимаг улсын иргэн Кирсам Илюмжинов өчигдөр манай улсад зочиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ирсэн тэрээр Монголын шатрын холбооны удирдлагуудтай уулзаж, ойрын жилүүдэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Монголын шатрын холбоо ФИДЕ-гийн дэмжлэгийг авснаар ирэх онд дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Гран-при”-г эх орондоо зохион байгуулахаар болсон юм.

Энэхүү тэмцээн нь 250 мянган еврогийн шагналын сантай бөгөөд бүх зардлыг ФИДЕ-гээс гаргахаар болжээ. Дашрамд сонирхуулахад, Монголын шатрын анхны шигшээ баг Тодорч бүрэлдэхүүнд их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар багтсан бөгөөд тэднийг их мастер Д.Шаравдорж дасгалжуулахаар болов.

ФИДЕ-гийн К.Н.Илюмжинов болон Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нарын сэтгэгдлийг сонслоо.

Дэлхий дээр шатрыг 600 гаруй сая хүн тоглож байна

Шатар тоглодог хүн зөв зүйлийн төлөө үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор шатарчин хүн хэзээ ч гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэсэн наргиан бий. Шатрын спортыг хөгжүүлэх нь тухайн улс оронд эерэгээр нөлөөлдөг. Миний хувьд гадаад харилцааны сайд байхдаа Илюмжиновын гэрт зочилж тодорхой зүйлүүд дээр санал тавьж байсан. Тиймээс өнөөдөр /өчигдөр/ найман зүйл бүхий гэрээнд гарын үсэг зурлаа. Хамгийн түрүүнд шатрын ордон барих асуудлаар идэвхтэй ажиллана. Хэрвээ би газрын асуудлаа хотын төвд шийдэж чадвал бүх шатрын ордонтой болох боломжтой. Гэвч доогоор хотын төвд газар олдохгүй байна.Энэ тал дээр салбарын сайд, яам маань туслах байх. Дараагийнх нь дэлхийн сор болсон эмэгтэй шатарчдын “Их дуулга”-ыг Монголд болно. Сурагчдын шатрын олимпиад, мөн дэлхийн аваргыг 2015 онд зохион байгуулна. 2017 онд шатрын дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. 2018 онд дэлхийн шатрын олимпиадыг эх орондоо хүлээж авах боломжтой болсон. Ийм урт хугацааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

-Ирэх жил “Их дуулга”-ын хаалтын тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон. Энэ тэмцээнд хамгийн өндөр оноо авсан шатарчин дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх эрхтэй болдог. Монголын шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуулыг “Их дуулга”-аас шалгарч дэлхийн аваргын төлөө тоглох боломжтой гэж би хувьдаа бодож байна. 2014 оны наймдугаар сарын сүүлчээр уг тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн гол нь 2018 оны дэлхийн шатрын олимпиадыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахын төлөө өрсөлдөх эрхийг нээлттэй болгож байна. Энэ бол маш том боломж юм.

ШИНЭ МЭДЭЭ