МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МАН шилдгүүдээ тодруулав
Энэ үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар намаасаа шинэ ерөнхийлөгч төрүүлэхийг ерөөж, өнгөрсөн онд 50180 хүн тус намын гишүүнээр элссэнийг хэлсэн юм.
2013.03.01
Улстөр

МАН шилдгүүдээ тодруулав

Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН шилдэг намын байгууллагуудаа тодруулдаг уламжлалтай. Хөдөө орон нутаг, нийслэл дэх намын байгууллагуудаасаа намын чиг баримжаа, мөрийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснийг нь шалгаруулж, урамшуулав.

Тус үйл ажиллагаанд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, намын дэмжигчид оролцсон. Мөн орон нутгийн төлөөлөл ч ирсэн байв. Энэ үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар намаасаа шинэ ерөнхийлөгч төрүүлэхийг ерөөж, өнгөрсөн онд 50180 хүн тус намын гишүүнээр элссэнийг хэлсэн юм.

Бүтээлч намын хороогоор Төв, Увс, Булган аймаг дахь МАН-ын хороо шалгарав.

Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай хороогоор Дархан-Уул, Сэлэнгэ аймагтодорсон. Мөн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр зэрэг аймаг сайн ажилласан тул шагнал гардав. Түүнчлэн нийслэлд амжилттай ажилласан намын үүрүүдийг ч шагнаж урамшуулсан.

ШИНЭ МЭДЭЭ