МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Ард түмний өмнөөс дугарах хяналтын үүрэг бидэнд ирчихсэн байна
Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.06.13
Улстөр

Ж.Сүхбаатар: Ард түмний өмнөөс дугарах хяналтын үүрэг бидэнд ирчихсэн байна

МҮОНТ-ын ярилцах цагаар  Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцлоо.

Ж.Сүхбаатар:  Монголын нигэмд ардчилсан дэглэм үйлчилж байгаа энэ үед эрх баригчид солигдох өдөр байдаг. Өнөөдөр болж байгаа үйл явдал ардчилсан зарчимаас гажсан юм байхгүй.  Ардын намд ард түмний өмнөөс дугарах хяналтын үүрэг ирчихсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт хийгдсэн жагсаал бол эрх баригчдын бодлого амьдрал дээр нийцэхгүй байгааг мэдэгдэх зорилготой. Жишээ нь өргөн хэрэгэлээний бараны үнийн өсөлт өндөр хэрнээ орлогийн эх үүсвэр нэмэгдэхгүй байна, гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурч байна. Эдийн засаг зарцанга байдалд орчихлоо. Үүнийг бид эрх баригчдаас ард түмний өмнөөс асуухгүйн бол хэн асуух бэ?

Сүхбаатарын талбай дээр хийсэн жагсаалын үеэр

Ардын намын бодлого бол засгийн газрын бодлого амьдрал дээр яаж үйлчилж байна бэ? Гэдэгт анхаарах юм. Тиймээс эрх баригчдад тодорхой шаардлагийг хүргүүлсэн байгаа.

Ерөнхий сайд хууль зөрчсөн гэдгийг үндсэн хуулийн цэц хоёр удаа нотоллоо. Үүнтэй холбоотой та тайлбар өгч байсан?

Монгол улс төртэй, үндсэн хуультай, дэг журамтай улс. Бид бас хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг тогтолцоотой. Гэтэл Монгол улсын ерөнхий сайд үндсэн хуулийг хоёр удаа зөрчсөн байхад засгийн газар, төрийн албан хаагчид, цаашлаад иргэд яаж үндсэн хууийг дээдэлж ажиллаж сурах бэ? Төрийн албыг төрлийн алба болгож хуулийг уландаа гишгэж байгаа ийм ерөнхий сайд иргэдийн эрхийг хамгаалж ажиллаж  чадахгүй.

Энэ шалтгаанаар засгийн газрыг огцруулах яриа гараад байна уу?

Засгийн газар хамтын зарчмаар ажилдаг гэхдээ хувийн ганцаарчилсан хариуцлага гэж бий бидний хувьд тодорхой нэр бүхий сайдуудад хариуцлага тооцох боломжтой байсан. Гэтэл хамгийн түрүүнд ил тод харагдаж байгаа нь үндсэн хуулийг уландаа гишгэсэн ерөнхий сайдын үйлдэл юм.

“Үндсэн хуулинд хүндэтгэлгүй хандсан ерөнхий сайд анх удаа гарлаа” гэж цэцийн дарга хэлсэн.  Хуулийн хүрээнд бидний тавьж байгаа шаардлага бол ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой. Чадахгүй бол олон түмний өмнөөс хариуцлага тооцох ажил бидэнд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй юм.

ШИНЭ МЭДЭЭ