Ж.Эрдэнэбат: Засгийн газраас Монгол Улсыг 2014 онд өрөнд оруулах төсөв санал болгосон
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Эрдэнэбат: Засгийн газраас Монгол Улсыг 2014 онд өрөнд оруулах төсөв санал болгосон

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг “VIP” ярилцлагадаа урьж, 2013 оны төсвийн тодотголын талаар яриа өрнүүллээ.

-Энэ жилийн төсөв нэлээд их алдагдалтай гарч байгаагаас 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Гэвч Ерөнхий сайд хулгай, авлигын төсөв байсныг илрүүлсэн гэж байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тодотгол орж ирж байна гэдэг нь энэ Засгийн газрын алдаатай явуулсан бодлогыг задруулж байна гэсэн үг. 2013 оны төсөв батлагдах гэж байхад би “Төсвөө батлахдаа өмнөх оны гүйцэтгэлийг яагаад хагалзаж үзэхгүй байна вэ. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхад дөнгөж өмнөх оноосоо 600 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Тэгээд 1,4 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарна” гэж хэлээд байхад тэр чигээр нь зүтгүүлсээр байгаад баталсан. Гэтэл өнөөдөр орлого тасарлаа. Нөгөөтэйгүүр 50, 60 зураг төсөлгүй ажлыг хууль зөрчүүлээд оруулж ирсэн. Тэр битгий хэл Ерөнхий сайд өөрийнхөө багцад оруулсан 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж байгаа нь мэдэгдэхгүй хууль зөрчөөр тавьсан.

Тэгээд түүндээ зоруулсан хууль хүртэл гаргаж байгаад 2013 оны төсвийг баталсан. Өнөөдөр болохоор бид засаж, залруулах гэж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө хийсэн алдааг засаж, залруулахаа бусад руу чихэх ямар шаардлага байгаа юм. Магадгүй орлогын тасалдал Хятад манай нүүрсийг авахгүй байгаагаас боллоо гэх юм яриад байна шүү.

Харин Хятад улсын нүүрсний хэрэглээ буруугүй өссөн байхад Монгол Улс яагаад нүүрсээ нийлүүлж чадахгүй байна гэдэг бий. Түүнчлэн импорлогч хүмүүстэйгээ хэл амаа ололцож чадаагүйгээс болоод байна. Гэхдээ хэрэглээ буурснаас гадны хүчин зүйл нөлөөлснөөс болж гэсэн ч Монгол Улс Хятадын зах зээлд нүүрс нийлүүлдгээрээ нэлээд дээгүүр байсан бол өнөөдөр байхгүй болсон байна. Хятад Монголоос биш өөр газраас нүүрсээ аваад байна. Тэгэхээр манай улсаас яагаад авахгүй байна гэдгийг судалж үзэх хэрэгтэй.

-Тэгэхээр энэ засгийн буруутай бодлогоос нүүрсээ гаргаж чадахгүй байна гэсэн үг үү?

Хятад Монголоос биш өөр газраас нүүрсээ аваад байна.

-Төр, засгийн удирдлагуудын явуулж байгаа бодлогоос болж байгаа тодорхой зүйл. Өөрсдөө хууль зөрчиж маш олон тооны зүйлийг өмнөх төсөвт оруулчихаад одоо болохоор өмнө нь гарсан алдаанаас болж ийм байдалд хүрсэн гэж байна.

Өөрсдөө буруугүй, энхийн цагаан тагтаанууд бусад нь буюу сөрөг хүчин, өмнө нь эрх барьж байсан нам. Сүүлдээ гадаад улс орон хүртэл буруутай, олонхий буруу байхгүй зүйл яриад байгаад харамсаж байна.

-Олонхи цөөнхөө хүндлээгүй, сөрөг хүчний дуу хоолойг сонсоогүйгээс 2013 оны төсвөө алдаатай батлахад том нөлөө үзүүлсэн биз?

-Сөрөг хүчний хэлж байгаа зүйл дандаа буруу, олонхио шүүмжлэх гэж яриад байна гэдэг байдлаас олонхи хандаанд байгаа талаар  олон удаа байр сууриа илэрхийсэн.

Үндсэндээ ийм байр байртай байснаас одоогийн нөхцөл байдалд хүрсэн. МАН-ыг бүлэг байлгаж байгаад төсвийг батлуулах бүх л үйл ажиллагааг хийсэн. Энэ нь бүх юмыг дураараа, өөрсдийнхөө хийх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаад асуудалд хандсанаас болоод том алдаа үүссэн.

-Р.Амаржаргал гишүүн “МАН-ын бүлэггүй байлгаж байгаад төсвөө баталсан. Би та нарын хариуцлагыг үүрье. УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна” гэж төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хэлээд авна билээ. Энэ байдал нь УИХ дахь АН-ын бүлэгт тавьсан том шаардлага гэж ойлгож байгаа. Та үүнийг ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Бухимдлаа л илэрхийлж байгаа хэлбэр. Р.Амаржаргал гишүүн эрх баригч хүчний дотор шүүмжлэгч нь. Гэхдээ энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд болохгүй, бүтэхгүй байгаа юмыг хараад хэлээд байна. Гэтэл өөрсдийнхөө гишүүний хэлж байгаа зүйлийг хүлээж авахгүй байна гэдэг нь эрх баригч хэтэрхий бардам. Хэтэрхий өөрсдөдөө эрдсэн байгаа юм.

Харин одоо хийж чадахгүйгээ мэдээд хүлээн зөвөөрлөө. Ерөнхий сайдын амнаас анх удаа “Хоёр тэрбумаар хөөсөрсөн байсан төсвийг залруулах” гэж байгаа гэлээ. Тэгвэл 2012 оноосоо залруулаад авахгүй өнөөдөр гэнэт мэдэж байгаа байхгүй. Би энэ талаар маш олон удаа хэлсэн. 2011 оныхоос 2012 оны төсөв хоёр их наяд төгрөгөөр орлого нь илүү байсан.

Гэхдээ энэ нь Монгол Улсын хэмжээнд сүүлийн хэдэн жил гарсан хамгийн өндөр өсөлт буюу 17 хувьтай байхад 600 тэрбум төгрөгний  орлого орсон байна. Цаана нь 1,4 тэрбум их наяд төгрөгөөр тасарлаа. 2011 оны төсвийн гүйцэтгэлээс ядаж 1,1 их наяд төгрөгөөр илүү орлого батлах боломж байхгүй юм уу. Ингэж байж төсөв эрүүлжиж чадна гэж байсан. Гэтэл түүнийг хүлээж аваагүй 2012 оны гүйцэтгэл биш тасарсан төлөвлөлтөөр 2013 оны төсвийн суурь болгож хийснээс өнөөдөр байдал улам дордож байгаа юм.

-Тэгвэл төсөв дээр алдаа гаргасан байдалд яаж хариуцлага оногдуулах ёстой вэ?

-Бид хариуцлага хүлээлгээч гэдэг шаардлага тавьсан. Тавьж ч байгаа, цаашдаа ч тавина. Эрх баригч АН-ын бүлэг яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. АН дотроо шударга гишүүд шүүмжилж байна. Тэгэхээр эрх биш үүнийг шийдэх байх гэж найдаж байгаа.

-2013 оны төсвийн орлого 1,8 их наядаар тасарна гэдгийг Сангийн сайд нь мэдэгдсэн. Тэгвэл 2014 оны төсвийг яаж харж байна вэ?

-2014 оны төсөв үндсэндээ 2013 оны төлөвлөлт дээр суурилсан. Магадгүй ирэх жил дахиад тодотгол хийх байх гэж бодож байна. Харин Засгийн газраас Монгол Улсыг 2014 онд өрөнд оруулах төсөв оруулсан. ДНБ-ий 60 хувьтай тэнцэх өртэй байж болно гэдэг хуулийн төсөл санаачилж оруулж ирлээ.

Дээр нь орлогын гүйцэтгэл нь байнга тасалдаад байхад 1,4 их наяд төгрөгийн өрийг дотооддоо тавина гээд оруулж байна. Орлогынхоо гүйцэтгэлд суурилсан төлөвлөсөн төсөв байх ёстой байдалт тасараад байгаа орлогын төлөвлөгөөнд боловсруулаад байна.Энэ бол алдаа.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ