МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.11.12/ хуралдаан
2013.11.12

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.11.12/ хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Өмнөх хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссан байсан учир энэ удаагийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхижуулж, ашигт малтмал эрэх, хайх олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, байгаль, экологийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл, ордыг нөөцлөн хадгалах гэсэн заалтууд нэмэх санал олонхын дэмжлэг авсан.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад тусгахаар ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолол тус бүрийг гишүүд нухацтай хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй 69, найруулгын шинжтэй саналын 11 томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ