УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.11.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоое” дэлхийн санаачлагыг дэмжлээ

НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоое” дэлхийн санаачлагыг өрнүүлж байгааг хүүхдүүд, багш нар, эцэг эхтэйгээ хамтдаа дэмжихээр 11 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд /МХО/ хүрэлцэн ирсэн юм.

Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжихээр ТББ-ууд нэгдэн Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээг 2005 оноос эхлэн хамтран ажиллуулж байна. Тус сүлжээний 15 байгууллага өнөөдөр жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн яармагаа МХО-нд хийж, дэлхийн санаачлагад нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Хүүхдүүд МХО-ны Их танхимын тайзан дээр жилийн турш сурсан мэдсэнээ олон нийтэд шинэ мэдээлэл болгон түгээж, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахыг төр засгаасаа хүслээ.

Монголын сурагчдын холбоо гитар сонирхогч хүүхдүүдийн клуб, сэтгүүлч сурагч клуб, IT клуб, МУЗН Хүүхэд, залуучуудын “Тэмүүлэл” хөтөлбөр, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг Мэтгэлцээний боловсрол хөтөлбөр, Дү Дү боловсрол сан, Монголын Скаутын холбоо, Хүүхэд хүүхдийн төлөө, Цох сонин, Найрамдал зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Монголын кендамын холбоо зэрэг олон байгууллагууд шинэ хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүнгээ олон нийтэд танилцуулсан нь энэ жилийн үзэсгэлэн яармагын онцлог байлаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс....

ШИНЭ МЭДЭЭ