2013.12.16
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Төр эдийн засгаа зохицуулж чадахгүй байна

Уул уурхай нь эдийн засагт ашигтай ч байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсаар байна. Үе үеийн сайдууд байгаль орчныг хамгаалах тал дээр олигтой ажиллаагүйгээс болж эвдэрч сүйдсэн талбайн хэмжээ хэдэн мянган га-гаар хэмжигдэх болжээ. Төрд хариуцлага тооцох эрх нь байгаа ч үүнийгээ хэрэгжүүлдэггүй гэдгийг УИХ-ын зарим гишүүд ярьж байна.

Уул уурхайн салбарт их хэмжээний мөнгө эргэлдэх болсон билээ. Зарим нэг нь байгаль орчны салбарыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлоээр тодорхой хариуцлага үүрч ажиллахаас илүүтэй уул уурхайн компаний нөлөөн дор хувийнхаа ашиг сонирхлыг тэргүүнд тавьдаг.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хэзээ ч нөхөн сэрэхгүйгээр гол усаа ширгээн байгаль орчноо сүйтгэж байна. Хамгийн гол нь малчид амьжиргаагүй болж байна. Засгийн Газар, сайд нарын амыг харсаар бид 23 жил боллоо. Гэтэл сайд нар нь улам баяжихаас өөр өөрчлөлт алга.

Өнөөдөр үнэндээ ард түмэн баялгийнхаа эзэн нь байж чадахгүй байна. Ард түмний баялгийг лиценз нэртэй алгын чинээ цаасаар түрий  барьж ухаж авчихаад хэдэн үеэрээ баяжсан тэрбумтнуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Орон нутагт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа тухайн орон нутгийн иргэдтэй зөвшилцөх ёстой байтал өнөөдрийг хүртэл энэ талаарх хууль батлагдаагүй байна.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Үндсэн хуулийн 6.1-д “Газрын хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгааалалтад байна” гэж заасан байдаг. Харин 5.4-т “Төрөөс зөвхөн эдийн засгийн зохицуулалт хийнэ” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр төрийн зохицуулалт байхгүйгээс ард түмний амьдрал дорд байна.

Нутаг усаа хамгаалах гэсэн иргэд хоёр ч удаа буун дуу гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн нь аргаа барсан үйлдэл гэдгийг хүмүүс хэлж байна. Засгийн Газрын тэргүүний хэлснээр сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ