Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ
Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жилийн ой
2013.12.17
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ

Монголд олон ургальч үзэлтэй чөлөөт хэвлэлүүссэний 25 жил тохиож байна. Ардчилалтай зэрэгцэж хөгжсөн сэтгүүл зүйн шинэ чиг хандлага энэ хугацаанд Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хаалттай байх үед “Цагийн толь”, “Шинэ толь”, “Ардчилал”, “Үг” сонинуудыг үүсгэн байгуулж, чөлөөт хэвлэлийн анхны шан татсан хүмүүсийн зориг, гавъяаг мартах учиргүй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг баярын хурлын үеэр онцоллоо. Мөн “Ерөнхий сайд болсноосоо хойш би ардчилсан хувьсгалчдын 24 жилийн өмнө ярьж байсан “ил тод байдал”-ыг төрийн тогтолцоонд нэвтрүүлэхийг зорьж, олон чиглэлийн ажил хийж байна. Энэ нь шударга ардчилал, чөлөөт сэтгүүл зүйг дэмжсэн нэг хэлбэр гэж ойлгодог” гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2007 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх хууль санаачлан батлуулсан нь сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж салбарынхан дүгнээд чөлөөт хэвлэлийн анхдагчдын нэгээр өргөмжиллөө.

ШИНЭ МЭДЭЭ