Ерөнхий сайд хүүхдүүдийн хүслийг биелүүллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.12.18
Улстөр

Ерөнхий сайд хүүхдүүдийн хүслийг биелүүллээ

Эх хэлээрээ зөв ярихыг багачуудад уриалдаг хөгжилтэй Монголдой, “Цох” сонины бяцхан Цох нар найз нараа дагуулан Ерөнхий сайдын өрөөнд зочиллоо.

Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Цох” сонинд захидал бичсэн 10 хүүхдийн хүслийг биелүүлэхээр тэднийг урьсан юм. 

Гараа хугалаад хичээлээ таслах болсон найздаа тэвэр дүүрэн цэцэг өгч урамшуулах гэсэн О.Бөртэ-Үжин, ангийн найзынхаа жаахан дүүгийн хагалгаанд туслах хүсэлтэй П.Тэмүүжин, хэлгүй аав ээж хоёртоо өвлийн өвгөн аавын бэлэг өгөхийг мөрөөдсөн Д.Хулан, зав муутай багш ээжид нь шөнө болсныг сануулах гялтганадаг цаг авч өгөхийг хүссэн А.Баясгалан зэрэг сайхан сэтгэлтэй хүүхдүүдийн хүслийг Ерөнхий сайд болоод Засгийн газрын эмэгтэй сайд нар хамтран биелүүллээ.

Ерөнхий сайд болоод Засгийн газрын эмэгтэй сайд нар хамтран биелүүллээ.

Түүнчлэн ихэр хөөрхөн дүү нартаа эгдүүтэй хувцас бэлэглэхийг хүссэн О.Нандинзаяа, ээжийнхээ төрсөн өдрөөр гацуураар гэрээ чимэхийг хүссэн Ц.Гоомарал, Хүүхдийн ордны шатрын дугуйланд явах зорилготой Б.Ганболд, төгөлдөр хуурын дугуйланд хичээллэх сонирхолтой Б.Дөлгөөнмөрөн, хүүхдийн шилмэл зохиолтой болох хүсэлтэй Т.Хүслэн, хоёр дүүдээ удирдлагатай машин бэлэглэх гэсэн Э.Эгшиглэн нар ч Ерөнхий сайдаас хүслийн бэлгээ гардлаа.

Хүсэл биелүүлэгч өвлийн өвөөдөө захидал бичээд, хүсэл нь биелэхийг харсан багачууд Ерөнхий сайдтай элдвийг ярилцаж, дуу, шүлгээр бэлэг барилаа.

Өвлийн өвгөнөөс ямар бэлэг авмаар байгаагаа “Цох” сонины “Хүслийн бэлэг” буланд 200 гаруй хүүхэд хаяглан илгээжээ. Авъяас, амжилтаараа манлайлсан, найз нөхөддөө үлгэр дуурайл болдог 10 хүүхдийг сонгож, шинэ жилийн өмнө хүслийг нь биелүүлдэг уламжлалыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг бий болгосон юм 

ШИНЭ МЭДЭЭ