МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.12.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

2014 оныг Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх жил болгон зарлаж байна

Ирэх оныг МҮЭХ Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх жил болгон зарлаж байна.

Энэ онд МҮЭХ ээлжит бус 21-р их хурлаа хийж холбооны зүгээс бодлого чиглэлээ тодорхойлсон нийт хөдөлмөрчний нийгмийн халамж амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бүтээлч жил байсан гэж холбооны удирдлагууд онцоллоо. Харин ирэх онд дээрх амжилтаа бататгаж ард иргэдийг хамгаалал чиглэлд ажил олгогч болон Монгол улсын засгийн газартай нягт хамтран ажиллана гэдгээ онцолсон юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна цалин орлогыг хамгаалах чиглэлд түлхүү анхаарал тавина. Энэ чиглэлд үнэ бүрдэлтийн тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийг гаргуулахад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас идэвхитэй оролцож ажиллана.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Эв нэгдэл гэдэг бол зөвхөн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эв нэгдэл биш. Энэ бол Монголчуудын хоорондын эв нэгдэл хамтарч бие биедээ байгаа сайн чанарыг хөгжүүлж өөрсдөө хүн шиг амьдарч, улс маань улс хөгжихийн төлөө эв нэгдлийн шинэ жил хийж байгаад баяр хүргэн амжилт хүсье.

Өнгөрч байгаа 2013 онд МҮЭХ цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд царцуулахаар нийт 235 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж чадсан. Түүнчлэн үйлдвэрчин хорооллыг ашиглалтад оруулснаар 150 хөдөлмөрчин орон сууцтай болсон төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болтол өсгөсөн гээд нийгмийн олон асуудалд идэвхитэй оролцож, чамлахааргүй дэвшил гарсан.

Тэд ирэх онуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлд Монгол банк, Засгийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай нягт хамтран ажиллана гэдгээ дуулгасан юм.

ШИНЭ МЭДЭЭ