“Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр
2013.12.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Энэ онд 52 мянган иргэн ажилтай болжээ
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн идэвхтэй 1.1 сая иргэн байгаагийн 89 мянга нь одоогоор хөдөлмөр эрхлээгүй байгаа аж.
Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн дотор 150 мянган ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний дагуу энэ онд 49 мянган иргэнийг ажилтай болгохоор төлөвлөсөн бөгөөд энэхүү зорилт бүрэн биелж, шинээр 52 мянган хүн ажилтай болсон гэж холбогдох газраас мэдээллээ.
Түүнчлэн ирэх онд энэ хэмжээг буулгахгүй байх зорилт тавьж, мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэх, 10 мянган оюутныг түр ажлын байраар хангах, цагийн ажлын систем нэвтрүүлэхээс гадна 40-өөс дээш настай болон тэтгэвэрт гарсан ахмадуудад тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов.
ШИНЭ МЭДЭЭ
Хэн, юу хэлэв?
2016.12.02
Шинэчлэлийн 100 хоног
2015.03.21
Газрын тухай хуулийг эргүүлэн татлаа
2014.06.20
Ерөнхий сайд загварын мэдрэмж сайтай
2014.02.11
Ерөнхий сайд ахмадуудыг хүлээн авч, уулзав
2014.01.22