МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байр суурийг бүрэн эхээр нь бичлэгнээс үзнэ үү
2014.04.28
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Эдийн засгийн энэ байдал төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон

Улсын Их Хурлын чуулганы пүрэв, баасан  гаригын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Онцгой нөхцөл байдал үүсчхээд байхад онцгой арга хэмжээг цаг алдалгүй авч байж , үр дүн гарна. Манай эдийн засгийн өнөөдрийн энэ байдал бол зөвхөн төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон гэж би үзэж байна. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг өсөх үү? Буурах уу гэдэг нь төрийн хариуцлагатай байдалтай шууд хамааралтай болчхоод байгаа юм. Би энд сүүлийн 10 жилийн асуудлыг яримаар байна. Ийм төрийн албан хаагчид байгаа цагт манай эдийн засаг хэзээ ч сайжрахгүй. Баталж байгаа хууль тогтоомжууд нь иргэн, аж ахуй нэгжийг торгоно, хаана, цуцална гэсэн зохицуулалтууд байна.  Гэтэл төр өөрөө үүргээ хүлээхгүй, хариуцлага хүлээхгүй байгаа учраас  дотооддоо ч, гадааддаа ч алга байна.

ШИНЭ МЭДЭЭ