2014.05.01
Эрүүл мэнд

Манайх олон улстай харьцуулхад тарианы хэрэглээ хамгийн өндөр

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаар  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх  шийдлээ.

Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа

Энэ  бодлогын баримт бичигт хангамжид суурилсан сэтгэлгээг өөрчлөх, эмийн аюулгүй байдалд анхаарч байгаа нь сайшаалтай байна. Эмийн зохистой хэрэглээг бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Үнийн өсөлт ямар хэмжээнд байна вэ? Судалгаа байна уу. Бүх эрүүл мэндийн байгууллагуудад албан байгуулахаар болж. Бүх эмнэлгүүд сарынхан эмийн зардал нь сардаа хүрдэггүй. Тэгээд хэвтэн эмчлүүлэгчээсээ эм, хагалгааны материал олж ирэхийг шаарддаг. Үүнд ямар өөрчлөлт гарах вэ?

Н.Удвал: Монголчуудын хувьд эмийн хэрэглээ өндөртэй орны тоонд орж байгаа. Ялангуяа тариа дээр нэг хүн жилдээ дөрвөн удаа тариулж байна гэсэн судалгааг ДЭМБ хийсэн. Бусад улстай харьцуулхад хамгийн өндөр байгаа. Үүнийг буруулах, энэ хандлагыг өөрчлөхөд энэ бодлого чухал ач холбогдолтой болно. Эмийн хэрэглээг бууруулахын тулд ДЭМБ-аас зөвлөж байгаа зөвлөмж тухайн улсын иргэдийн дунд тохиолдож байгаа өвчнийхөө онцлогыг хараад бол зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталж байдаг, тэр хүрээндээ эм хангамжынхаа бодлогыг барих зарчим баримталдаг.

ШИНЭ МЭДЭЭ