2014.05.02
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Оюутолгойн менежер шиг ярихаасаа ич

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байсныг чуулганаар хэлэлцэх шатанд “УИХ” гэдэг үгийг хасч, дэмжлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгойн менежерүүд ороод ирсэн юм шиг ярихаасаа ич.  Би Оюутолгой төслийг Монгол оронд ашигтай байлгах тухай ярьснаас зогсоох тухай нэг ч удаа яриагүй. “Оюутолгой” компани баяжмалаа гаргаад явж байгаа, ажил нь зогсоогүй. Гэхдээ Хятадаас хэдэн төгрөгөөр цахилгаан авч байгаа,  хэдэн төгрөгөөр баяжмалаа зарж байгаа нь тодорхойгүй байгаа. Тус компани 10 мянган ажлын байр бий болгоно гэсэн хаа байна. Гэтэл  эдийн засгийн хямралыг олигархиас болгож бий болгочихоод, түүнээс болж хамгийн их хохирч буй үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, ард иргэдийг хамгаалах тухай ярих ёстой атал эргээд олигархиудад үйлчлэх тухай ярьж байгаа тань увайгүй харагдаж байна” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ