Төмөр зам
2014.06.18
Зам, Тээвэр
"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах төслийг өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.
Тогтоолын төсөлд, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгахаар тусгажээ.
ШИНЭ МЭДЭЭ
Шинэчлэлийн 100 хоног
2015.03.21
Газрын тухай хуулийг эргүүлэн татлаа
2014.06.20
Ерөнхий сайд загварын мэдрэмж сайтай
2014.02.11
Ерөнхий сайд ахмадуудыг хүлээн авч, уулзав
2014.01.22
Н.Алтанхуяг: Манай улс бизнест нээлттэй улс
2014.01.15