УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.08.01
Орон нутгийн хөгжил
Ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
Хөвсгөл аймгийн Галт сумын 90 жилийн ойн баярын хурал, баяр наадмын нээлт цаанаа л өнгөлөг, зохион байгуулалт сайтай сайхан боллоо.
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, өсч яваа кино найруулагч Ж.Сэнгэдорж 2 маань нутгийнхаа ойн арга хэмжээг үнэхээр дээд хэмжээнд найруулж, наадамчин олноо баясгалаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Галт сумынхаа 90 жилийн ойн баримтат киног 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж, "Галтын хөгжлийн санд" 10 сая төгрөг хандивлсан байна. Мөн тэр үеэр Эрхэм гишүүн нутгийн олон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ хүндэтгэл үзүүлсэн байна.