13 яам, 11  тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болно
Н.Алтанхуяг хуулийг төслийг өргөн барив
2014.10.02
Улстөр

13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болно

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.02 / өргөн барилаа.

Шинэчлэлийн засгийн газар анх байгуулагдахдаа 16 яамтай байхаар зохион байгуулсан нь үр дүнтэй болж, эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг олон салбарын бодлого тодорхой болж, эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар ахиц дэвшил гарсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав 

ШИНЭ МЭДЭЭ