“Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо
Улсын Их Хурлын чуулганаар /2014.10.24/ Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнээс “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг тус тус сонслоо.
Асуулгуудын хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав.
Асуулгын хариу танилцуулгын гишүүд салбарын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох ажилтнуудааас асуулт асууж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжилттэй холбоотой асуудлаар тодруулга хийсэн.
Гишүүд, хэдийгээр “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлууд хийгдэж байгаа ч зарим ажлууд төлөвлөсөн үр дүнд төдийлөн хүрч чадаагүй мөн удаашралтай явагдаж байгааг шүүмжлээд, технологийн “ноу-хау”-г нэвтрүүлэх нь салбарын хөгжилд ихээхэн ахиц авчрахыг онцлон сануулав.
Б.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед энэ зогсоод байна
Малчдын талаас төрөөс баримтлах бодлоготой Монгол мал хөтөлбөрийг баталсан. Үүний үр дүн сүүлийн 5 жил харагдаж байна. Боловсруулах үйлдвэрлэлээс гурав дахин их баялгийг мал аж ахуй салбар бүтээсэн. Сүүлийн үед энэ зогсоод байна. Та бүхэн малчдын залуу халааг бэлтгэх тал дээр ямар ажил хийгдэж байна вэ?
Д.Түвдэндорж хариулав “Гишүүнтэй санал нэг байна. Гол баялгийг бүтээгч салбар бол мал аж ахуй юм. Энэ асуудалд дээр ямар нэг улс төрийн агуулга байхгүй. УИХ-ын гишүүдээс энэ талын өргөн барьж байгаа бүх хуулийн төслийг дэмжиж ажиллана.
Д.Батцогт: Хоршоогоо болиулаач ээ ноосныхоо урамшуулалтыг авмаар байна гэсэн хүмүүс их байна
“ Гишүүдийн яриад байгаа шүүмжлэл үнэн шүү дээ. Малын чанар, үйлдвэрийн сайжруулах чиглэлээр хийж байгаа ямар ажил байна?. Мах, сүүний чиглэлийн үхэрийг сайжруулах шаардлага байна. Хоршооны талаар ямар нэгэн мэдээлэлгүй хэсэн их байна. Хоршоогоо болиулаач ээ ноосныхоо урамшуулалтыг авмаар байна гэсэн хүмүүс их байна. Сургалт, сурталчилгааны ямар ажил энэ дээр хийгдсэн вэ.
Харин асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн,
Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр бол ихээхэн чухал бодлогын бичиг баримт юм.
Үүнийг хэрэгжүүлэх ажлыг цалгардуулалгүй, үр бүтээлтэй явуулах хэрэгтэй байна. Манай улсын хувьд мал аж ахуйн салбар бол уул, уурхайн салбараас дутахааргүй ирээдүйтэй, дампуурахгүй салбар. Хөрш орны удирдлагуудын айлчлалын дараа мал аж, ахуйн салбарт дорвитой ажиллах боломж бий болсон.
Иймд халдвартай, халдваргүй бүсээ нэн даруй тодорхойлон зарлаад, халдваргүй бүсдээ махны чиглэлийн фермийг барьж байгуулах, халдвартай бүсээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай захиж байсан