УИХ дахь бие даагч гишүүд ҮАБЗ-д хандлаа
УИХ-ын бие даагч гишүүд
2014.12.02
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ дахь бие даагч гишүүд ҮАБЗ-д хандлаа

УИХ дахь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар “Рио тинто”-гийн салбар компанийн мэдээллийг нягтлан шалгуулахаар ҮАБЗ-д хандлаа.

Тэд албан тоотдоо “Rio Tinto болон Turquoise Hill Resources Ltd компаниуд нь Оюутолгой төслийг төрөл бүрийн зээлээр санхүүжүүлж иржээ. Гэтэл төслийг санхүүжүүлэгч гол компаниудын хувьд Оюутолгойн борлуулалт эхэлснээс хойш асар их хэмжээтэй хэдэн тэрбум ам.долларын ашиг олох болсон нь эдгээр компанийн санхүүгийн тайлангаас харагдаж байна.

Тус компани 2013 оны цэвэр ашиг 7.1 тэрбум ам.доллар, харин 2012 оных нь 141 сая ам.доллар гэх зэргээр тайлагнажээ. Иймд энэхүү компанийн үйл ажиллагаа, олсон ашиг зэрэг нь Монгол Улсад хэрэгжиж буй Оюутолгой төсөлтэй холбоотой эсэхийг анхааралдаа авч, холбогдох байгууллагуудаар нягтлан шалтгах арга хэмжээ авна уу" гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ