УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.12.03
Улстөр

Ж.Эрдэнэбат: Улс орныхоо эрх ашгийг бодоод хамтрахаар болсон

Улс төрийн намуудын зөвшилцөл өрнөж байна. МАН-ын хувьд улс орны эрх ашгийг нэн түрүүнд тавихаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Уналтанд орсон эдийн засгийг сэргээхийн тулд бүхий л талын ажлыг зохион байгуулж байх ёстой. МАН 2008 оны сонгуульд үнэмлэхүй олонхи болчихоод АН-тай хамтарч Засгийн газраа байгуулж байсан. Тэр үед улс орон ард түмний эрх ашгийн төлөө байсан. Энэ удаад ч улс орныхоо эрх ашгийг бодоод ийм шийдвэр гаргалаа. Учир энэ хоёр нам хоорондоо тэрсэлдээд улстөржилт бий болсноор төр засгийн хувьд тогтворгүй байдал бий болсон.  Харин намууд хамтарснаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх байх гэж бодож байна” гэлээ.

Засгийн газрын бүрэлдэхүүний талаар асуудал яригдсаны дараагаар сайд нарын асуудал давхар яригдах аж.

                                                    Үргэлжлэлийг бичлэгээс 

ШИНЭ МЭДЭЭ