2014.12.09
Улстөр

Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдлоо

Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Засгийн газарт Сангийн сайдын албан тушаалыг хашихаар МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хуралд оролцсон гишүүдийн олонх буюу 93.1 хувийн саналаар баталлаа.

УИХ-ын гишүүд шинэ Сангийн сайдад маш хүнд ажил, маш хэцүү эдийн засгийн нөхцөл байдалтай үед энэ хүлээж авч буйг олонтаа сануулж, цаашдаа зөв зохистой бодлого хэрэгжүүлээрэй гэж захисан юм.

Б.Гарамгайбаатар "АН засгаа засаглаж, удирдаж чадахгүй болохоор манай нам засагт орж байгаа МАН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Та АН  гуйсан учраас орж ирсэн үү? Эсвэл эх орныхоо төлөө ажил хийх гэж орж ирсэн үү. Эдийн засгийн хөгжлийн яам байх ёстой гэж би үздэг. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ.Та сая ярьж байна дүгнэлт, шинэ төлөвлөлт хэрэгтэй гэж байна. Эдийн засгийн байнгын хорооноос Эдийн засгийн талаар олон судалгаа, санал авсан мөн засгийн газарт тодорхой чиглэлүүд өгсөн байдаг. Та ярьж сая шинэ судалгаа, төлөвлөгөө гаргана гэж. Үүнд ЭЗБХ-оос тодорхой хоёр чиглэл өгсөн үүнийг авч хэрэглэх үү?

Ж.Эрдэнэбат “Намын шийдвэрийг дагасан. Манай нам улс орноо бодож хамтрах шийдвэр гаргасан.  Эдийн засгийн хөгжлийн яамыг байх нь зүйтэй гэж боддог. Өмнөх яамны алдаатай тал нь эдийн засгийн хөгжил биш төсвийн зарцуулалт тал руугаа явснаас болсон байх гэж бодож байна. Мэдээж бүх судалгаа тооцоо бүх зүйлсийг судалж, төлөвлөлт гаргана. Мэдээж байнгын хороо, УИХ аас гарсан тогтоол шийдвэрийг дагана.

Ц.Даваасүрэн "Засгийн газрын бүрэлдэхүүн дотор мэргэжлийг нь хараарай гэсэн захиаснаас шаардлагыг хангаж байгаа цөөхөн хүний нэг. Тэр тал дээр нь дэмжиж байна. Гэхдээ өмнө нь амаргүй ажил байна. Өөрөө хямралыг судлаж үзье гэж байгаа тун зөв. Гэхдээ сүүлийн үед хамтраагүйгээс хямарсан гэсэн онол гарч ирж. Түүнээс болоогүй юм шүү. Яг юунаас болоод байгааг судлаж үзэх хэрэгтэй.

Харин Ө.Энхтүвшин “Тун амаргүй яамыг толгойлохоор болж байна. Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа л даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэх нь л дээ. Ийм зүйл байхгүй шүү” хэмээн шүүмжилсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ