Ц.Даваасүрэн: “Glencore” компани “Рио Тинто”-г нэгтгэх ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаахаар яаравчилж байна
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.12.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Даваасүрэн: “Glencore” компани “Рио Тинто”-г нэгтгэх ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаахаар яаравчилж байна

УИХ дахь бие даагчдын зөвлөл 2014 оны төсвийн тодотгол, Ойн тухай төрөөс баримтлах бодлого болон Оюутолгойн асуудлаар мэдээлэл өглөө.

Эхний асуудлын талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, "Төсвийн тодотголын гол агуулга бол яамдын нэр өөрчлөгдсөнтэй холбоотой. Ер нь замбараагүй юм боллоо шүү дээ. Дундуур нь цөөлж нэг үзлээ. Тэгснээ буцаад нэмчихлээ. Яамны нэр өөрчлөх болгонд төсвийн ерөнхийлөн захирагчийн багц заавал өөрчлөгддөг. Төсвийн орлогын бүрдүүлэлт хүнд байгаа.

Цаашид ч хэмнэлтийн горимд шилжих шаардлага байна. Гэтэл нэгдэж байгаа намууд чин сэтгэлээсээ хэмнэлтийн горимоор ажиллах бодолгүй байсан нь одоо харагдаж байна. Та бүхэн хар л даа. Өнөөдөр дахиад бялуугаа хуваагаад, дэд сайдаа яриад сууж байгаа. Биднийг тэгж ярьсан бол биеэ үнэллээ гээд сүйд болно.

Уг нь дэд сайдыг цомхотгох хэрэгтэй байсан. 2015 оны төсвийн төслийг батлахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Гэтэл дэд сайдыг цомхотгож чаддаггүй. Тэгэхээр хэмнэлтээр ажиллах гэсэн сэтгэл байхгүй байна" гэв. Ойн талаар төрөөс баримтлах бодлогын бичгийн хувьд бие даагчид нухацтай хандана гэлээ. Учир нь унанги мод, гишүүгээ ч хөдөөгийнхөн дураараа авч чадахаа больсон. Энэ мэт хөдөөд амьдрах боломжийг нь хавчаад байх тусам хот руу их нүүдэл ихэснэ гэдэг санааг хэлэв. Харин Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар доорхи баримтыг хэлсэн юм.

Ц.Даваасүрэн “Glencore” гэж компани “Рио Тинто”-г өөртөө нэгтгэх ажил эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан дуусгахаар гаднынхан ч, манайхан ч шуурхайлаад эхэлсэн. Тус компанийнхан энд ирсэн ухуулга хийгээд явж байгаа. “Рио Тинто” нь “Glencore”- той нэгдэхэд нэг асуудал үүсч байгаа юм.

“Сlепсоrе”-ийн 19 хувийг “Чайналько” гэж компани эзэмшдэг. Энэ компани “Рио Тинто”-г нэгтгэхийн эсрэг байдаг юм байна. Үүнийг яаж аргалж байгаа вэ гэхээр хоёр ордыг өгөхөөр ярьж байгаа юм байна. Одоо манайхан яаж тархи угаах вэ гэхээр “34 хувь эзэмших нь бидэнд хэрэггүй юм байна. Энэ л бидэнд гай болж байна” гээд эхэлнэ. Тархи угаах үйл ажиллагаа яваад эхэлсэн. Үүн дээр “Дэлхийн өсөлт" гэдэг компани ажиллаж эхлэх байх л даа. Үүнийг хуучин Гадаад харилцааны сайд байсан хүн толгойлдог шүү дээ. Энэ процесс шуурхайлах ажиллагаанд орсон байгаа учраас мэдээлэл өгч байгаа юм.

“Сlепсоrе”-ийн 19 хувийг “Чайналько” гэж компани эзэмшдэг. Энэ компани “Рио Тинто”-г нэгтгэхийн эсрэг байдаг юм байна.

С.Ганбаатар "Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдлын талаар бид “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшт захидал явуулсан. Үүнд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Батсүхээс хариу ирсэн. Гэвч хариу захианд нэг ч тодорхой зүйл байхгүй. Жишээ нь, НӨОДТХНГ гэж байгаа юм. Энэ товчлолыг ойлгох монгол хүн ховор. Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ гэдгийн товчлол юм байна л даа. Нөгөө Оюутолгойн гэрээ чинь ийм “гоё” нэртэй болсон байна шүү дээ.

Уг нь бид Оюутолгойг асар их алдагдалд оруулаад байгаа менежментийн багийг хэрхэн томилдог болон тэдний гаргадаг улирлын тайлан зэрэг асуудлыг тодруулахыг хүссэн. Гэтэл тодорхой хариулт өгөөгүй төдийгүи удахгүй С.Баяр болон тэдний "угаадсыг долоодог” хүмүүс хүчтэй ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа. Монголчууд юу ч авч чадахгүй байгаа болохоос биш Оюутолгойн ажил явдгаараа явж байгаа. Оны эхний улирлаар 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргасан. Ирэх жилийн төлөвлөгөөнд нь 15 тонн алт, 34 тонн мөнгө, 820 мянга орчим тонн зэс гаргана гэв.

ШИНЭ МЭДЭЭ