Тогтоолын төслийн танилцуулгыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.
2014.12.18
Эдийн засаг, Худалдаа

Сангийн сайд 320 хүртэлх тэрбум төгрөгийн бондын эрх хүсэв

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Тогтоолын төслийн танилцуулгыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Тэрбээр 2014 оны төсвийн орлого 206.2 тэрбум төгрөгөөр тасарч байгаагаас төлөвлөгөөт өр төлбөрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх шаардлага үүсээд байгаа юм.

Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд тус  сангийн 2012 оны төсөвт авсан засгийн газрын бондоос 80.6 тэрбум төгрөг, оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт 230.4 тэрбум төгрөгийг, Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан өр төлбөрт 104.4 тэрбум төгрөгийг тус тус төлөхөөр тусгасан юм. Иймээс Засгийн газрын үнэт цаас гаргах эрх авах үндсэн дээр 320 хүртэлх тэрбум төгрөгийн өр төлбөрийг дахин санхүүжүүлэхээр тооцож УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа гэв.

ШИНЭ МЭДЭЭ