Бүрэн эхээр нь дээрх бичлгээс үзээнэ үү.
2015.01.10
Улстөр

Зарим хэрэглээнээсээ татгалзахыг УИХ-ын гишүүдэд уриаллаа

Өчигдөр үдээс хойш УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ төслийг 2014.12.30-ны өдөр Засгийн газар өргөн мэдүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийг дэмжих боломжгүй гээд УИХ-ын гишүүд үлгэрлэн зарим хэрэглээнээсээ татгалзахыг уриаллаа. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. Бүрэн эхээр нь дээрх бичлгээс үзэнэ үү.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, нийслэлийн иргэдэд татвар оногдуулахтай холбоотой асуудал төдийгүй таван төрлийн татвар авахаар оруулж ирсэн энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа. Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдүүлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдүүлнэ гэх нь буруу. Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгүйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа. 2008 онд том оврын автомашинаас татгалья гэсэн уриа гараад таг болсон. Өнөөдөр сайд нар бүгд “Lexus-570” унаж байна. Цаашилбал аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар болон бүр сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн дарга нар том оврын “жип” хөлөглөж байна. Эндээс харахад том оврын автомашины ашиглалтын хугацаанд ямар их зардал гардаг болохыг бид нар мэднэ. Цаашилбал өрөө тасалгаа, гадаад, дотоод томилолт гээд хасаж танах хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүд бүгдээрээ улсаас машин унадаггүй. Хувийнхаа машиныг ихэнх нь унаж байгаа. Ах нь дүүдээ үлгэрлэдэгтэй адил бусаддаа бид яагаад үлгэр дууриал үзүүлж болохгүй гэж. 1,5 -аас бага цилиндрийн хөдөлгүүр багтаамжтай машин унаад бүгдээрээ эхлэе л дээ. Ингэх бололцоо байна. Энэ уриалгыг гаргаад бүгдээрээ хөдөлгөөн болгоход болохгүй зүйлгүй гэв.

ШИНЭ МЭДЭЭ