УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.13
Улстөр
С.Ганбаатар: МАНАН-ийн хэдэн улстөрчдөд угаадсыг нь долоолгоод монголчуудыг цөлмөж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар эдийн засгийн хямралыг одонтой эхчүүд, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд бий болгоогүй. Харин үндэстэн дамнасан корпорациуд Монгол оронд юу ч өгөхгүй байгаа учраас энэ хямрал болж байгаа гэдгийг хэллээ.
Тэрбээр “Гацууртын уурхайг зөвшилцөж хэдэн улстөрчид хожих гээгүй юм бол та нар наадхаа ард иргэдэд нээлттэй ярь. Бороо гоулдынхон битгий давар аа. Ард иргэдийн амьжиргаа хэцүү байна. Ийм ашиггүй байх юм бол ухаад ч нэмэргүй.
Гацууртын уурхай баялгаа Бороо гоулдад өгөөд дараа нь өрөнд ороод тэгээд дээрээс нь хүү төлнө. Яг л Оюутолгойн загвар яваад байна. Энэ бол олон улсын үндэстэн дамнасан корпорациуд хүрч ирж МАНАН-ийн хэдэн улстөрчдөд угаадсыг нь долоолгоод Монголчуудыг цөлмөж байгаа бодлого. Би гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг биш. Ганцхан Гацуурт, Оюутолгой Монголчуудад ямар ашигтай вэ гэдгийг л асуудаг. Ашиггүй бол ухах шаардлага юу байгаа юм бэ” гэжээ.
ШИНЭ МЭДЭЭ
ХҮН парламентад суудалтай боллоо
2015.12.30
Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
2015.12.25
Бид 24 тэрбум долларын өрөнд орчихлоо
2015.12.24
“Томсгосон тойрог хэвээр байна”
2015.12.22
Шүүх хэлмэгдүүлж болохгүй
2015.12.21
С.Ганбаатар Ерөнхий сайдад асуулга тавилаа
2015.12.08
Төсвийн орлого бүрдэхгүй байх гэв
2015.12.07
Бие даагчид хөдөө орон нутагт ажиллаж байна
2015.11.23
Xөлөөт бүсийн асуудлыг эргэж харах ёстой
2015.11.05