Б.Бат-Эрдэнэ: Шийдлийн засгийн газарт шинэчлэлийнхээс ялгарах юм алга
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.01.28
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Шийдлийн засгийн газарт шинэчлэлийнхээс ялгарах юм алга

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “Ярилцах танхим"-даа урьж, Засгийн газрын үйл ажиллагаа хийгээд уул уурхайн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас Гацууртын ордыг стратегийн ордод оруулж, ашиглах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Та уг хуулийн төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын төр, Засгийн газар байгалийн баялгаа цөлмөж дуусгах бодлогыг явуулж байна. УИХ дахь Ардын намын бүлгээс бусад бүх улс төрийн хүчин, гишүүдийг нийлүүлж эрх баригч бүлэглэл бүрдүүлээд томоохон ордуудыг компаниудад өгч, рояалтын татварыг эрс бууруулсныг ард түмэн мэдэж байгаа.

Сая шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулж, УИХ-д суудалтай бүх л намуудыг нэгтгэсэн. Гэсэн ч шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нь бахь байдгаараа улам эрчимжиж байна.

Тодруулбал, томоохон ордуудыг гадаад, дотоодын бүлэглэлүүдэд хуваах ажиллагаа шуурхай явагдаж байна. Үүний нэг тодорхой, тод жишээ нь Гацууртын ордыг Монгол Улсын төсөвт маш бага орлого оруулж, Монголын баялгийг маш богино хугацаанд цөлмөсөн “Сентарра гоулд" компанид стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд авсан нэрээр өгч байгаа явдал юм.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Урт нэртэй" хуулийн дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглодог. Тиймээс Засгийн газраас дээрх ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад оруулж байж ашиглах гэж зүтгээд байгаа юм.

-Засгийн газраас ‘Гацууртын ордыг ашигласан ч байгаль, экологид ямар нэгэн хор хохирол учруулахгүй, соёлын өвд ч гар хүрэхгүй" гэдэг танилцуулгыг хийгээд байгаа юм билээ ?

Гадаа талбайд "Ноён уулаа аварья" гэсэн хөдөлгөөн өрнөж жагсаал цуглаан хийж байна. Нутгийн иргэд, УИХ-ын зарим гишүүн газар дээр нь очиж танилцаад байгаль экологид хортой нөлөөтэйгөөс гадна соёлын үнэт өвийг устгах аюултай юм байна гэж нотлоод байгаа шүү дээ. Гэсэн ч энэ бүхнийг тоохгүйгээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа нь харамсалтай.

Нэгэнт эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдсэн учир энэ асуудлыг Засгийн газрын хүссэнээр батлах байХ. Бид энэ асуудлыг хэлэлцэх үеэр хэд, хэдэн үндэслэлтэй асуудал дэвшүүлсэн ч олонхиороо түрээ бариад юу ч хэлсэн авч хэлэлцэхгүй байна.

Бүр эцэст нь иргэд сонгогчдын мандатыг аваад УИХ-д орж ирсэн гишүүн хуулийн хүрээнд үгээ хэлж, асуулт асуух гэхээр ямар нэгэн байдлаар элдвээр доромжилж, микрофоныг нь хаах зэргээр дарамталж байна. Засгийн газраас “Сэлэнгийн ард түмэн Гацууртын ордыг ашиглахыг шаардаж байгаа” гэдэг асуудлыг ярьж байна билээ.

Гэтэл "Ноён уулаа аварья" хөдөлгөөний тэргүүн Н.Цэрэннадмид гэж хүн надтай ирж уулзахдаа 10 мянга гаруй хүний эсэргүүцэж гарын үсэг зурсан, регистер болон утасных нь дугаар бүхий жагсаалтыг авчирж үзүүлээд энэ асуудлыг зогсоож өгөхийг хүссэн, Сэлэнгийн Зүүнхараагийн олон мянган иргэн Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаа юм билээ. Ноён уулын булш гэж түүхийн үнэт өв байгаа газрыг устгах гээд улайрч байгаа нь улстөрчдийн шунал л юм даа.

924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм.

-Таны хэлж байгаагаар Гацууртын ордыг хүчээр ч хамаагүй стратегийн ач холбогдол бүхий ордын жасгаалтад оруулчихлаа гэж бодъё. Энэ тохиолдолд яах ёстой юм бэ?

Ийм тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5-д маш тодорхой заалт бий. Тэр дагуу Монголын төр хэдэн хувийг нь эзэмших юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хувь эээмшихгүйгээр ашиглуулахаар бөл рояалтын татварыг нь нэмэх хэрэгтэй.

Нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгаа ашиглуулж байгаагийн хувьд дэлхийн бусад өрны жишгээр байгалийнхаа баялгийн үнэ цэн. өртөг. давуу талаар нь харьцуулж өсөн нэмэгдэх рояалтын татвар авах ёстой.

Гэтэл монголд өнгөрсөн хугацаанд энэ бүх ажил эсэргээрээ хийгдэж ирлээ. Иргэдтэй уулзаж явахад энэ бүхнийг байнга шүүмжилдэг. Үндсэн хуулиараа төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялгийг иймэрхүү байдлаар л үрэн таран хийж байна,

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ “Урт нэртэй" хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийн яаралтай хэлэлцэх үүргийг өгсөн байна билээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдчихвэл Гацууртын ордыг ашиглах нь хуулийн хүрээнд болж таарах асуудал болох уу?

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Урт нэртэй’’ хууль шиг хуульгүй байсны балгийг бид хангалттай амссан. “Алт” хөтөлбөр, уул уурхайн буруу бодлогын хар гайгаар Монголын байгалийн тэнцвэр алдагдаж, өвөл нь зудтай, зун нь гантай, Монгол хүн эх орондоо амьдрах боломжгүй болох аюул бий болсон.

Энэ бүх асуудлыг харгалзаж үзээд 2009 онд төр, нийгмийн хүрээнд эөвшилцсөний үндсэн дээр байгалийн тэнцвэрийг хадгалах онцгой бүс буюу нийт газар нутгийнхаа 30 хүрэхгүй хувийг хамгаалах нь зүйтэй юм гэж үзэж "Урт нэртэй" хуулийг багалсан,

Үүний үр дүнд Монголын байгаль сэргэж эхэлж байна, Дөрвөн жил тутам явуулдаг усны тооллогоор энэ бүхэн нотлогдсон, Тухайлбал, 2003 онд 'хийсэн усны тооллогоор Монголын гол мөрний ус ундарга, булаг, шанд, цөөрөм бүгд ширгэж байсан тооцоо гарсан. 2007 оныхоор бүр дордсон үзүүлэлттэй гарсан. Харин Урт нэртэй хууль батлагдсаны дараа буюу 2011 оны тооллогоор ширгэсэн гол, ус дахиж сэргэсэн үр дүн гарсан байдаг юм.

Мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тогтмол өсөлт гарч байна. Ийм бодитой үр дүнтэй байгаа бодлогыг байгалийн баялагт шунасан хүмүүс устгаж авах гээд байгаад харамсаж байна. “Урт нэртэй” хуулийн дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийг анх 2013 оны есдүгээр сард өргөн барьсан. Анх өргөн барихад нь УИХ-аас 15 гишүүнтэй ажлын хэсэг . байгуулж байсан, Ийм тохиолдол ер нь ховор байдаг юм.

Энэ хуулийн төсөлд ач холбогдол өгч, "Урт нэртэй” хуулийг эориуд нухаж авахын тулд ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тэр үед би ажлын хэсгийн гишүүдтэй биечлэн уулзаж, энэ хуулийг хадгалж үлдэх үндэслэлээ сайтар танилцуулсны үр дүнд “Урт нэртэй" хуулийг дагаж, мөрдөх журмын Тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй юм байна" гэсэн шийдвэрийг ажлын хэсгийн найман гишүүн нь гаргаж, гарын үсэг зурсан.

Гэтэл одоо дахиж хуч түрээд, олонхоороо уг хуулийн төслийг УИХ- аар дахиж хэлэлцүүлж, батлуулах гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө зөрчиж байгаа нэг үйлдэл болж байгааг анхаарах ёстой.

-Шийдлийн Засгийн газар байгуулагдахдаа мөрийн хөтөлбөр боловсруулаагүй шуу дээ?

Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө “Урт нэртэй" хуулийн хэрэгжилтийг бүрэн хангана” гэж тусгасан байдаг. Шийдлийн Засгийн газар байгуулагдаад ямар нэгэн мөрийн хөтөлбөр батлуулаагүй учир шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг бол Монгол Улсын хүчин төгөлдөр хууль. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм, Нөгөөтэйгүүр, УИХ дахь Ардын намын бүлэг 2013 онд “Урт нэртэй" хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийг өргөн барьж байхад “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын төлөө ажиллана.

“Урт нэртэй" хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан гэдгийг ч сануулах нь зүйтэй Харин одоо манай намынхан ямар харах л үлдлээ.

-Танай намын бүлэг Засгийн газарт хамтарч, төрийн эрхийг атгалцаж байгаа. Гэсэн ч та Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газарт хамтрахаас өмнө танай намынхны ярьж, хэлж байсан бүхэн нэг л өөр тийшээ хазайгаад байна аа даа?

Намынхныгаа Засгийн газарт хамтрах гэж ярилцаж байх үед нь би маш тодорхой хэлж байсан. Тодруулбал, "Монголын нийгэмд туйлдаа хүрсэн намчирхал, хуваагдлыг арилгаад улс орныхоо доройтсон эдийн засгийг сэргээгээд, ард түмнийхээ аж байдльн дээшлүүлж, байгалийн баялаг, орд газруудаа эх орон, ард түмнийхээ эрх ашигт нийцэх хэлбэрээр нь ашиглах зөв бодлого тодорхойлоод, ярьж байгаа шигээ сайхан зүйлийг хийх юм бол та бүхнийг дэмжээд ажиллана.

Хэрэв тэгэхгүйгээр 2008 оных шиг МАНАН гийн Засгийн газар байгуулаад дахиад УИХ дахь нам дамжсан хуйвалдаант бүлэглэлүүдэд ард түмний баялгийг хуйвалдаж өгдөг балагт бодлогоо үргэлжлүүлээд явбал эсэргүүцнэ” гэж хэлсэн. Гэтэл тэдний хэлж ярьж байсан бүхэн нь үйлдэлтэй нь зөрчилдөөд эхэллээ.

-Үүнийг тодруулбал?

Шинэчлэлийн Засгийн газрыг “16 яам, 19 сайдтай байх үед хэтэрхий нүсэр бүтэцтэй, 19 сайдынх нь 17 нь давхар дээлтэй байна” гэж бид хоёр жил шүүмжилсэн, Тэр шүүмжлэлийн дагуу Н.Алтанхуягийн Засгийн газар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө өргөн барьж, 13 яам, 16 сайдтай байхаар Засгийи газрын бүтцийн тухай хуулийг баталсан.

Гэтэл шийдлийн Засгийн газар цомхон бүтэцтэй байх боломж байсаар байтал 15 яамтай, 19 сайдтай Засгийн газар байгуулж, бахь байдгаараа л үлдсэн. Сайд нарынх нь ихэнх нь давхар дээлтэй байгааг ард иргэд харж л байгаа. Үүн дээрээ агентлагууд, дэд сайд нарын орон тоо гээд өмнө нь ярьж байсан бүх зүйлээсээ ухраад төсвийн зарлаган байдлыг нэмэгдүүлсэн.

Үүний дараа болж байгаа үйл явдал нь том орд газруудыг ашиглахтай холбоотой асуудлууд юм. Хоёр намын хооронд ярьж байсан, тохирсон тохирооноосоо шууд ухарсан. Би намуудын хооронд , ярьсан, тохирсон, байгуулсан гэрээний хүрээнд л асуудлыг хөндөж байна.

-Гэрээний хүрээнд бус асуудал гэж бас байгаа юм уу?

Гэрээгээ зөрчөөд байгаа учраас би эсрэг байр суурьтай асуудалд хандаж байгаа, Бүх зүйл гэрээндээ нийцээд үйл ажиллагаагаа явуулж байсан бол надад хэлэх зүйл байхгүй байх байлаа.

 

 

ШИНЭ МЭДЭЭ