Б.Бат-Эрдэнэ: Чуулганы хугацааг сунгасан нь урт нэртэй хуулийг хүчингүй болгох санаархал
УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ
2015.02.06

Б.Бат-Эрдэнэ: Чуулганы хугацааг сунгасан нь урт нэртэй хуулийг хүчингүй болгох санаархал

УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэтэй ярилцлаа. 

-Намрын чуулган ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Хэлэлцэх асуудлын дарааллыг хэр оновчтой болсон гэж та харж байна. Шаардлагатай асуудлаа багтааж чадав уу? 

УИХ-ын өнөөдрийн / өчигдрийн/ хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж байна. Энэ жагсаалтыг аваад үзэхээр “Шийдлийн” Засгийн газрыг байгуулаад улс төрийн намууд хамтрахдаа гол дэвшүүлсэн гур ван зүйл биеллээ олохгүй байна.

Нэгдүгээрт нь, Монголын нийгмийг тэр чигт нь хамарсан, намчирхал талцлыг арилгах үүднээс улс төрийн тогтвортой байдлыг бий болгож ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлэх Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрч лөлтийг хэлэлцэхээр зөвшилцсөн юм. Гэтэл энэ чухал асуудлаа бүр хойш нь тавьчихлаа.

Цаашлаад хамтарсан Засгийн газрыг байгуулсны маргаашаас эхлээд л орд баялгууд руугаа хурдан түргэн яаж орох вэ гэдэг асуудлыг горимоор оруулж ирээд хэлэлцэж эхлээд байна. Үүний нэг нь “Сентерра Гоулд” компанид Гацууртын ор дыг өгөх шийдвэр маргаашийн чуулганаар эцэс- лэхээр оруулж ирчихээд байна л даа. 

-Ерөнхийдөө Гацууртыг стратегийн ордод багтаасан гэж ойлгож байгаа. Зөв үү?

Нийгэм, олон түмэн энэ Гацууртын ордын асуудал одоо яг яригдаж байгаа юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл энэ асуудал үндсэндээ шийдэгчихээд байна. Тэр бүү хэл, дараагийн ээлжинд Урт нэртэй гэж нэрлэгддэг байгаль экологийн онцгой бүсийг хадгалж, хамгаалах, монголчуудын уламжлалт ухааныг уландаа гишгэх ажлыг хийх гэж байна.

Монгол хүн энэ уламжлалт ухаанаа уландаа гишгээд ирэхээр л байдал бишиддэг. Мөнгө шүтсэн хорин хэдэн жилийн хугацаанд уул уурхайн үйл ажиллагаа лавшраад гол мөрний эх, сав дагуух газар руу дайраад эхэлсэн шүү дээ. Ингэхээр Монголын байгалийн тэнцвэр алдагдахаас гадна ган, зудын давтамж ойртоод ирж байгаа юм.

Байдал ийм хэцүү болохоор нийгэм, улс төрийн хүрээнд бүхэлдээ зөвшилцөлд хүрээд 2009 онд Урт нэртэй гэж нэрлэгддэг байгаль экологийн тэнцвэрийг хадгалдаг онцгой бүсдээ уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлах хууль гаргасан. Гэтэл яаж энэ хуулийг хүчингүй болгох вэ гэдэг л асуудлыг яриад эхэллээ.

Гэтэл энэ асуудал үндсэндээ шийдэгчихээд байна.
-Намрын чуулган завсарлах хугацааг сунгасан нь ямар учиртай юм бэ. Чуулганыг сунган байж хэлэлцэх чухал асуудал байгаа юм уу?

Хуулиараа намрын чуулган энэ сарын 10-нд завсарлах ёстой байтал хугацааг нь сунгачихлаа. Үүний цаана Урт нэртэй хуулийг хүчингүй болгох санаархал л байна. Яагаад гэвэл УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг хоёр ч дахиад хойшлуулчихсан. Угтаа нэгэнт гаргачихсан, урагшаа ахиц дэвшилтэй байгаа хуулийг хадгалж үлдэх учиртай.

Яагаад заавал онцгой бүсэд трактор оруулж дайрах гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг ярьж байгаа учраас хоёр удаа хойшлуулсан хэрэг. Гэтэл бүлгийн шийдвэр гарчихсан юм. Тодруулбал, МАН-ын бүлгийн зүгээс 200 метрээс дотогш зайд ямар нэгэн байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй гэдэг байр сууриа 2013 онд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгохоор оруулж ирэх үед шийдвэрээ гаргаж, байр сууриа илэрхийлсэн. Сая ч гэсэн энэ байр сууриа баталгаажуулаад гаргачихлаа.

Гэтэл намууд хамтарсан гэдгээр цаанаасаа шахаж шаардаад байх шиг байна л даа. Тэгэхээр үүний цаана ашиглалт олборлолт явуулах сонирхолтой улс олон байна л гэсэн үг. 

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас гэдэг шалтгаанаар л уул уурхай руугаа орох гээд байгаа шүү дээ. Үнэндээ уул уурхай руугаа ороод эдийн засагт бодитой сэргэлт гарах уу гэдэг эргэлзээтэй байна л даа? 

Өнөөдөр эдийн засгийн хямралтай байна гэж яриад байгаа. Гэтэл үнэндээ яг хямрал юмуу эсвэл хулгай луйвар булхай нүүрлэчихээд байгаа юм уу гэдэг асуудал л байна. Энэ чинь ерөөсөө хариуцлагагүйн улмаас том том бодлогын алдаа гаргаад улс орны эдийн засаг ийм хүнд болчихоод байгаа хэрэг юм шүү дээ.

Монголынхоо байгаль экологийн тэнцвэрийг хадгалах хууль гаргаад явах байтал эсрэгээрээ шийдвэр гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр жилийн дөрвөн улиралд хөдөө аж ахуй асар их сэргэлттэй байна. 400 гаруй тонн улаанбуудайгаа хураагаад авчихсан. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар болчихлоо. Мал аж ахуйн тоо 50 шахуу саяд хүрлээ.

Ийм нөхцөлд зөвхөн эдийн засгийн хямрал гэдэг нэрээр дахиад уул уурхай руугаа дайрах л юм бол уул уурхайн бодлого нь алдагдаад эдийн засгийн олон тулгууртай зөв харилцаатай байх харилцаа нь алдагдана. Ингээд нөгөөх л “Голланд өвчин”, баялгийн хараал гэдэг зүйл рүү л орчихдог юм шүү дээ.

Энэ байдал ерөөсөө 2008-2009 онд илрээд эхэлсэн учраас Монголын төр бодлого гаргаад ерөөсөө эдийн засгийг олон тулгуурт бодлоготой болгох үүднээс байгалиа хамгаалах хууль гаргасан хэрэг. Үүний үндсэн дээр хөдөө аж ахуйн салбараа дэмжье гээд “Атарын III” аян, “Монгол мал” хөтөлбөр зэрэг том бодлого хэрэгжүүлсний үр дүн 4-5 жилийн дараа гарч ирээд байна шүү дээ. Энэ ч утгаараа эдийн засаг уруудаж байхад хөдөө аж ахуй, тэр дундуу мал аж ахуйн салбар өсөлттэй гарч байна. 

Өнөөдөр эдийн засгийн хямралтай байна гэж яриад байгаа.
-Таны хувьд Урт нэртэй хуулийн үйлчлэлийг өөрчлөх гэж байна гэж яриад байна. Гэтэл байнгын хорооны гишүүд хэлэхдээ “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй. Зөвхөн дагаж мөрдөх журмын тухай гээд бие даасан хуулийг өөрчлөх гэж байна” гээд байгаа шүү дээ. 

Урт нэртэй хуульд өөрчлөлт орохгүй гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ Урт нэртэй хуулийнхаа гол үзэл баримтлалыг л үгүйсгэж байгаа юм л даа. Яагаад гэвэл дахиад л ашиглалт хийхээр болчихвол онцгой бүс тогтоогоод, тэндээ уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлая гээд гаргачихсан бодлогынхоо эсрэг л явах гээд байгаа юм. Энэ уул уурхай руугаа орсны улмаас Монголын байгаль ямар их хэмжээгээр сүйрч, хохирол амссан нь тодорхой л шүү дээ.

Нөхөн сэргээлт хийлгүй орхиод явсан нь ч ойлгомжтой. Нийт нутаг дэвсгэрийг ярихаа больё. Гэтэл байгаль экологийн тэнцвэрийг хадгална гэж тогтоосон гол мөрний урсац бүрэлдэх эх буюу 200 метрээр тогтоогоод байгаа бүсэд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж л байсан. Ялангуяа 1990 оноос хойшхи “Алт“ хөтөлбөр гэх мэт бодлогогүй үйл ажиллагаанаас болоод нөхөн сэргээлт хийгээгүй хаягдсан газар асар их байгаа.

Тэгэхээр тэнд нөхөн сэргээлт хийх тухай ярихгүйгээр уул уурхайн олборлолт хийсэн компаниудаар үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд тэдэнд тодорхой болзол нөхцөлтэйгөөр нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг ярина гээд байгаа юм. Гэтэл үйл ажиллагаа явуулж буй компаниудын нөхөн сэргээлтийн асуудал юм байна гэж ойлгож болох ч өмнө нь ухаад сэндийлээд дуусгаад хаячихсан тэр газрыг хэн хариуцах вэ гэдэг нь ямар ч зохицуулалтгүй үлдэхээр байгаа юм. 2013 он есдүгээр сарын 10-наас эхлээд бид байр сууриа маш тодорхой илэрхийлээд тодорхой хэмнээнд буулт ч хийсэн.

Тухайлбал, өнөөдөр хуулиараа усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээс доошгүй тогтоох эрхийг орон нутагт нь шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, доошгүй гэдэг нь доод талынх нь буюу хамгийн бага 200 метрээр авъя гэдэг буулт хийсэн.

Энд алтны томоохон компаниудын эрх ашиг байгаа нь ойлгомжтой.

Мөн үүнээс гадна ойн сангийн асуудлыг Ойн тухай хуулиараа зохицуулалт хийнэ гэдэг байдлаар ойн асуудалд уян хатан хандаж байгаа. Ийм бололцоотой нөхцөлүүдийг тавиад байхад заавал 240-өөд ли ценз эзэмшигч 100-гаад аж ахуйн нэгжийн алт олборлож байгаа үйл ажиллагааг 200 мет- рийн дотор буюу усны гольдрол газарт ухуулах ажлыг явуулах гээд байна л даа. 

-Ингэж усны сан бүхий газарт олборлолт хийх эрх олгох гээд байгаагийн цаана хэн нэгний эрх ашиг яваад байна гэж та хараад байгаа юм уу даа? 

Энд алтны томоохон компаниудын эрх ашиг байгаа нь ойлгомжтой. 

-Намрын чуулган хаалтаа хийх гэж байна. УИХ-ын нэг намрын хугацаанд явуулсан үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ? 

Намрын чуулган үндсэндээ эргэж буцсан л байдалтай боллоо. Нэг үгээр хэлбэл, намрын чуулганаас өмнө буюу өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд өнөөх “Давхар дээл”-ийн тухай асуудлыг яриад л байсан. Гэтэл эргэж эргэж яг байран дээрээ ирлээ шүү дээ. 16 яам, 19 сайдтай байсны 17 нь “Давхар дээл”-тэй байна гээд л бид шүүмжлээд байсан.

Гэтэл энэ намрын чуулганаар Н.Алтанхуягийн Засгийн газраас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл өргөн барихдаа 13 яам 16 сайдтай болохор өргөн барьсан. Гэтэл шийдлийн буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд 15 яам 19 сайдтай болгож байх жишээтэй. Үндсэндээ суурин дээрээ хэд эргэсэн байдалтай байсаар намрын чуулганыг дуусгаж байна шүү дээ. 

ШИНЭ МЭДЭЭ