МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.03.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Ядаж хариуцлагаас айж гэмт хэрэг үйлдэхгүй байх байсан

MN25 телевизийн “Тодруулга” буланд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо

Өмнөх Засгийн газрын үед Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдчихсан байсан бол хүчирхийлэл үйлдэгчид ядаж хуулийн хариуцлагаас айж гэмт хэрэг үйлдэх нь багасах байсан гэж УИХ-ын эмэгтэй гишүүд үзэж байгаа юм.

Энэ асуудлаар УИХ гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. Тэрээр Засгийн газарт энэ хуулийг яаралтай батлуулах өргөн барихыг сануулсан бичиг илгээжээ.

-Энэ хуулийг шинэчлэх шаардлага сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас анзаарагдсан. Ер нь эмэгтэй гишүүдийн зүгээс  хуульд нэлээд анхаарал хандуулж байгаа нь лавтай. Ямар санаачлага гаргаж байна вэ ?

 Гэр бүлийн хүчирхийллийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль  анх 2004 онд батлагдсанаас хойш өдийг хүртэл өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн жил чуулганы үеэр энэ хуулийн шинэчилсэн найруулга орж ирсэн.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль  нилээн сайн бэлтгэгдсэн хууль байсан.

Энэ чиглэлээр ажилладаг  олон ч төрийн бус байгууллагууд чармайн ажилласан. Мөн дээрээс нь Улсын их хурлын эмэгтэй гишүүд энэ хууль дээр ажилласан. Хамгийн гол нь хуулийг хэлэлцэх эсэх нь дэмжигдээд  ажлын хэсэг гарсан үед буцаагаад татсан нь  маш их цаг хугацааг алдсан хэрэг болсон.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ