МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2008.11.07
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Туркийн төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Хоёр орны ард түмэн эртнээс түүхэн харилцааай явж ирсэн, уламжлал, ёс заншил гээд олон талаараа ойр дотно, нийтлэг зүйл ихтэйг УИХ-ын дэд дарга тэмдэглээд Монголын парламентын түүх, онцлог, шинэ УИХ-ын үйл ажиллагаанаас товч танилцуулав.

Тэрээр харьцангуй цөөн жилийн түүхтэй Монголын залуу парламентад Туркийн Үндэсний Их Хурал, түүний Тамгын газраас сурах зүйл их бий. УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа үед энэхүү айлчлал тохиож байгаа тул манай парламентын Тамгын газрын үйл ажиллагааг шинэчлэх, ажлын арга туршлагаа хуваалцаж хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхэд айлчлал үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна гэлээ.

Бүгд Найрамдах Турк  Ул саас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ахмед Асым Арар ардчилсан парламентыг хөгжүүлнэ гэдэг их урт удаан хугацаа шаардсан нүсэр ажил учраас туршлага их чухал гээд хоёр орны парламентын Тамгын газрын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэлээ.


ШИНЭ МЭДЭЭ