2015.08.08
Улстөр

Энэ хууль татвар хураалтанд маш их хүндрэлийг авчирна

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар  баталлаа. Энэ талаар УИХ-ын бие даагч  гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хууль татвар хураалтанд маш их хүндрэлийг авчирна. Хуулинд эсрэг байр суурьтай байгаа”.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Авилгалын тухай хууль хамт яригдаж байсан. Тиймээс авилгалын тухай хууль үүнд хамрагдах ёсгүй гэдэг зарчмын зөрүүтэй саналыг гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдлээ” .

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Эдийн засаг нийгмийн хүндрэлийг ОУ-ын уул уурхайн зарим хөрөнгө оруулагч нартай шударга бус гэрээ хийсэн хүмүүс бий болгосон” гэлээ .

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ