МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Японы элчин сайдыг хүлээн авч уулзав
2011.11.16
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Японы элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнориг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори ‘’Хоёр улсын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгаа. Хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд, стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх зорилго тавьсныг дурдаад, хоёр улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын үүрэг их. Энэ ч утгаараа бид хууль тогтоох дээд байгуу
ллага болох УИХ-тай хамтран ажиллах болно’’ хэмээн хэллээ.

 УИХ-ын дэд дарга Н.Энхболд ‘’Эдийн засгийн хөгжил хурдацтай явагдаж байгаа энэ үед хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чухал үе ирээд байна. 1990 онд Монгол Улс ардчилал шинэчлэлтийн замд орсон шилжилтийн цаг үед Япон улсын зүгээс манай улсад туслалцаа үзүүлж байсныг бид зөвхөн засгийн газрын түвшинд бус, харин манай ард түмэн сайн мэддэг. Манай улс дунд орны хөршийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ бодлогын хүрээнд зөвхөн эдийн засгийн бус улс төр, аюулгүй байдлыг хангахын тулд гадаад орнуудтай сайн харилцааг эрхэмлэдэг болохыг Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан байдаг‘’ болохыг тэмдэглэв.

УИХ-ын дэд Н.Энхболд, Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори нарын уулзалтын үеэр Таван толгойн ордын асуудал, ‘’Хөшигтийн хөндий’’-д барих Олон Улсын нисэх буудал барих болон хоёр орны хамтын ажиллагааны асуудлууд хөндөгдсөн болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ