МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Олон Улсын Улаан Загалмайн хорооны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2011.10.12
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Олон Улсын Улаан Загалмайн хорооны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга Тьерри Мера бараалхав.

Уулзалтын үеэр Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан загамлайн хороо, нийгэмлэгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн юм. Олон Улсын Улаан Загалмайн хорооны хувьд Монгол Улсыг хүмүүнлэгийн үзэл баримтлалыг агуулсан олон улсын хууль тогтоомжийг авч үзэн, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах болон ‘’Газрын минийг устгах, хориглох конвенци’’-д нэгдэн орох хүсэлтийг тавив.

УИХ-ын ээлжит намрын чуулганаар Монгол Улсын Эрүүгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр хүмүүнлэгийн талаархи олон улсын хууль тогтоомжийн заалтуудыг хэрхэн тусгах, олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүнлэгийн санааг тусгасан зүйл заалтуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусгах асуудлын талаар хэлэлцэв.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэлэхдээ, дээрхи асуудлуудыг манай улс судлан үзэж байгаа. Шийдвэр гаргахын тулд Монгол Улсын цэргийн бодлого, гадаад бодлого гээд болон бусад олон асуудлыг анхааран үзэж байж шийдвэр гаргах болохыг мэдэгдэв.

Мөн ирэх сард Швейцарь улсад Олон Улсын Улаан Загалмайн хороо, нийгэмлэгийн нэгдсэн хуралдаан болно. Энэ хуралдаанд Монгол Улс ямар байр суурьтай оролцох хүсэлтэй байгаа талаар Олон Улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгч Тьерри Мера УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцсан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ