УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.24
Уул уурхай, Ашигт малтмал

Төлөвлөгөө нэртэй гэрээ хийж Монголын ард түмнийг хуурч байна

Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

- Өнөөдөр Монголын улс төрийн хамгийн халуун сэдэв бол МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн “Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын” төлөвлөгөө. Таныхаар бол гэрээ. Үүнийг эсэргүүцэж бие даагч гишүүд, шударга ёс эвслийнхэн асуудал тавьж, ерөнхий сайдыг огцоруулах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Та тэнд гарын үсгээ зурсан уу?

- Зурж амжаагүй байгаа. Энэ “Оюу-Толгойн” ийм ноцтой асуудал гаргасан учир зурахад бэлэн байгаа.

- Яагаад Ерөнхий сайдыг огцоруулах асуудал болсон бэ?

- Би хүн огцруулах тухай яриад байдаг хүн биш. Ерөнхий сайдыг огцоруулснаар төр тогтворгүй болно гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Учир нь Ерөнхий сайд бол хөлсний менежер. Энэ хүн алдаа хийсэн бол бушуухан хариуцлага тооцох ёстой. Монголын төр, сайд нар эрх мэдлээр дутаагүй. Тэд хариуцлагаар дутаж байгаа. Монгол орныг өнөөдөр ямар хүнд байдалд оруулсныг бид мэдэж байгаа. Хариуцлага тооцох ёстой. Үүнтэй олон Монголчууд санал нэг байгаа гэж бодож байна.

- Гэрээ бол арбитрт очдог. Харин төлөвлөгөө арбитрт очдоггүй юм уу?

Ч.Сайханбилэг 8,1 тэрбум долларын барьцаанд Монголыг шууд утгаараа тавьсан гэсэн үг юм

-Уг нь төлөвлөгөө арбитрт очих ёсгүй. Төлөвлөгөө бол ажлын жагсаалт. Гэтэл арбитрт хүлээж аваад хэн нэгэн маргаан үүсгэхэд хохирол тооцох юм уу, торгуульд орно гэдэг бол гэрээ гэсэн үг. Эрх зүйн баримт бичиг. Төлөвлөгөө нэртэй гэрээ хийж Монголын ард түмнийг хуурч луйвардаж байна гэсэн үг. Үүн дээр хоёр зүйлийг сонирхуулахад Америкийн нийгмийн зүтгэлтэн хүн хэлэхдээ “Хүүхэд байхдаа өдөр бүр Бурханаас дугуйтай болгож өгөхийг гуйгаад болоогүй болхоор нь дугуй хулгайлаад дараа нь Бурхан минь намайг өршөөгөөрэй гэж ажиллаж байлаа” гэсэн байдаг.

Ч.Сайханбилэг ерөнхий сайд Монголын ард түмний өмч болсон “Оюу-Толгой”-н талаар аюултай гэрээ байгуулахыг удаа дараа хүсч, гуйгаад бараагүй. Тэгээд хулгайгаар Дубайд очоод нууцааар гэрээ хийснээ “Төлөвлөгөө” нэрээр халхавчилж хийсэн. Дараа нь Монголдоо ирээд намайг өршөөгөөрэй ч гэж хэлэхгүй байгаа. Энэ бол сайн зүйл биш. Ч.Сайханбилэг 8,1 тэрбум долларын барьцаанд Монголыг шууд утгаараа тавьсан гэсэн үг юм.  

- Дубайн төлөвлөгөөнд бол таван зүйл буруу байна гэж яриад байгаа. Үүнийг дэс дараалалтай тайлбарлаж болох уу?

-Гэрээний 8,4-т заасан хоёр тал Монгол, Англи хэлдээр долоо, долоон хувь үйлдэж талууд тус бүр дээрх нэг хувийг хадгална. Хоёр хэл дээрх хувилбаруудын хооронд зөрүү гарвал англи хэл дээрх тайлбарыг баримталж байхаар талууд тохиролцов гэж заасан байна.

Эхлээд Монголоор үйлдэгдээд яамдаас санал аваад дараа нь Англи руу хөрвүүлж ярилцах учиртай. Гэтэл шууд Англиар хийгдээд энэ заалтад буруу бичсэн байна эсвэл Дубайд мартсан, орхисон байна гэж харж байна. Үүнд гутарч, ёжилж хэлж байгаа ч үнэндээ бидний тусгаар тогтнол аюултай нөхцөлд орсон байна. Рио-тинто бидний юу хийх ёстойг англи дээр биччихээд хүрч ирээд орчуулдаг байж болохгүй шүү дээ.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....

ШИНЭ МЭДЭЭ