Үгэнд биш үйлдэлд итгэ
Үндэсний цэцэрлэгт хүрээпэнгийн захирал Б. Саранчимэг
2015.09.29
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Үгэнд биш үйлдэлд итгэ

Үндэсний цэцэрлэгт хүрээпэнгийн захирал Б. Саранчимэгтэй ярилцпаа.

-Хэдхэн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавиад шороон дунд зогсч байсан. Өнөөдөр манай хотын хүүхэл хөгшидгүй очиж бужигнадаг, өдрийг өнгөрөөх дуртай газар нь болжэээ. Таван жилийн хөдөлмөр гэдэг бол бас л том ажил. Хоёулаа яриагаа эндээс эхлэх үү?

-Тийм шүү. Таван жилийн өмнө анх ажлаа авч байхад улаан шороо эргэгдсэн л газар байсан. 2010 онд байгууллага маань 27 хүн. 27 бээлий, таван хүрзтэй шарилж дүүрэн орчинд дэд бүтэц гэх зүйлгүй эхэлж байв. Тэр үед олон хүн энэ бүтэхгүй төсөл, ээлжит үлгэр домог гэж шүүмжилж байсан л даа. Үнэндээ шийдвэр гаргалцсан зарим удирдлага маань ч өөрсдөө итгэл үнэмшил муутай байсан юм. (инээв)

Сэтгэл, зүтгэл байвал сайхан хамт олон, гар нийлсэн баг хэрхэн ажил хийж болдгийг бид харуулж чадсан гэж боддог. Ажилчид маань жилийн дөрвөн улиралд өглөө эртлэн, эрч хүчтэйгээр ажилдаа гарч байрлах оффисгүй ч захиргааны хэд нь хотын захиргаанд сууж өдрийн хэд хүрээлэн рүүгээ автобусдаж, цэцэрлэгчид нь гадаа шахуу хувцсаа сольж, ажилдаа чин сэтгэлээсэ хандаж, таван жилийг үджээ.

Харин өнгөрсөн жил төсөв задлуулж байж өөрийн гэсэн оффистой болсон нь эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд гадаа ажилладаг ажилчид маань орж ирээд бүлээцээд гарах нөхцөлтэй болсон нь бидэнд маш том ахиц дэвшил болсон.

-Цэцэрлэгт хүрээлэн гэж чухам яг юу юм бэ. Тийм их хэрэгтэй зүйл үү?

-Онолын хувьд цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь 70-аас доошгүй хувь бүхий ногоон байгууламжийг нэрлэдэг. Дэлхийд ерөнхийдөө хүний гараар бүтсэн болон унаган байгалиа хамгаалан үлдсэн хоёр төрлийн хүрээлэн байдаг.

Цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байлгүй яахав дээ. Тийм биш бол өдий* болтол ажиллахгүй байсан шүү дээ. (инээв) Хүн ер нь хотжиж хөгжихийн хэрээр унаган байгалиасаа холдож төрөлх чанараа гээж эхэлдэг юм шиг байгаа юм. Тэр үедээ байгальтай ойр байж амарч тайвшрах газар хэрэггэй болдог.

Харин хот төлөвлөлт талаасаа их хотын төвд уушги болсон газар зайлшгүй хэрэгтэй. Ер нь бүтээн байгуулалт гэхээр байшин барилга л яриад байдаг. Уг нь жинхэнэ бүтээн байгуулалт гэдэг бол ногоон байгууламж тэр дундаа мод тарих үйл хэрэг юм. Манай хүрээлэнд өнөөдөр 22 төрлийн 110 мянга гаруй мод 93 хувийн ургалттай байгаа.

-Сайхан мэдээ байна. Мод өөроө арчилгааны хувьд яг л нялх хүүхэд шиг нямбай ажиллагаа шаарддаг юм шиг санагддаг.

-Өвөл зунгүй л арчилна шүү дээ. Мод тарьж ургуулна гэдэг нь яг л хүүхэд өсгөхтэй адилхан, байнгын арчилгаа шаарддаг. Нэг өдрийн хурц наранд л мод үхэж, зүлэг шарлана шүү дээ. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд.

-Хамгийн ойрын жишээ татахад Бээжингийн өвөл манай дэргэд юу байдаг билээ. Тэгэхэд л моднуудаа хөөрхөн “хувцаслачихсан” байгаа харагддаг. Танайх бас модоо тэгж “хувцасладаг” уу?

-Тэгэлгүй яахав. Хүн шиг л хувцасладаг. (инээв) Аль болох олон улсын жишигт нийцсэн арга аргачлалаар ажиллахыг хичээдэг дээ.

-Үнэндээ манайд цэцэрлэгг хүрээлэн байхгүй, ганцхан хүүхдийн парк л байсан. Тэгвэл одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань хөлд дарагдсан газар болж эхэлж байна. Гурван жилийн дараа гэхэд бүр л сайхан амьдралтай газар болно гэдэг нь тодорхой. Гэхдээ ийм цэцэрлэгт хүрээлэнтэй харьцах соёл бидний ахуй амьдралд бага. Нээгдэнгүүт л үүргийн наймаачид ирээд худалдаа хийгээд эхэлчихсэн, зах шиг болж байна гэх шүүмжлэл гарч байсан. Энэ жил жаахан хумих гэж оролдсон юм шиг байна. Тэгэхээр иргэдтэй хэрхэн яаж ойлголцож ажиллаж байна вэ?

-Аливаа асуудпыг зарим нэг нь дэндүү зоосны нүхээр харах хандлага ихэслээ. Эдийн засаг доройтож иргэдийн амьдрал хүнд байгаа хэдий ч бид бас нэг үнэт зүйлтэй байх хэрэгтэй юм. Бид анх нээсэн өдрөөсөө л хууль бус худалдаа эрхлэгчидтэй тэмцэж холбогдох газруудтай хамтран олон арга хэмжээ авч ирсэн. Ер нь хүн бүр л хариуцсан ажпаа гүйцэд хийх хэрэгтэй гэж бодцог болсон. Бид шийдвэрлэх эрхтэй газруудад нь удаа дараа хүсэлт тавьж өдрөөс өдөрт ийм байдал багасч байна.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт хэдэн га талбайтай вэ?

-Энэ төсөл нийтдээ 975 га талбайг хамрах юм. Одоогоор бүтээн байгуулалт 183 га-д явж байна.

-Хэрвээ төлөвлөлтийн дагуу хийвэл цэцэрлэгт хүрээлэнд нэмж юу юу хийх вэ. Өнгөрсөн таван жилд юу хииж, чухам ямар хэмжээний ажлын ард гарчихаад зогсч байна вэ?

Яг энэ ногоон байгууламжийн зураг төсөлдөө 183 га-гийн ерөнхий төлөвлөгөө гаргаад бүх ажил төлөвлөлтийн дагуу явж байна.

-Аливаа ажил төлөвлөлтийн дагуу л явах ёстой. Улаанбаатар хотод анхны гэх тодотголтой хэд хэдэн бүтээн байгуулалтыг цэцэрлэгт хүрээлэндээ бид хийсэн. Жишээ нь, хамгийн анхны урт гүйлтийн болон дугуйн зам, спортын талбайнууд байна. Нэг дор тоглох боломж бүрдэж байна.

Мөн хотдоо хамгийн том радиустай усан оргилуур, газрын ногоон байгууламжууд, хамгийн анхны усжуулалтын автоматжуулсан систем гээд олон зүйлийг бид хийлээ. Үнэндээ анх ажил авахад дэд бүтэц, гэрэл ч үгүй л байсан шүү дээ. Тэр үеэ бодвол бид өөрийн гэсэн дэд бүтэц, худаг, усжуулалтын системтэй боллоо. Яг энэ ногоон байгууламжийн зураг төсөлдөө 183 га-гийн ерөнхий төлөвлөгөө гаргаад бүх ажил төлөвлөлтийн дагуу явж байна.

-Та гадаадад олон жил амьдарсан хүн болохоор эх орондоо нэг гоё цэцэрлэгт хүрээлэн хийх юмсан гэж бодож байсан байх. Хүн болгон л гаднын гайхамшигтай бүхнийг харж, бяцхан атаархаж явдаг шүү дээ. Тэрнээс болж ч энэ төслийг барьж авсан байж болох юм?

-Би инженер мэргэжилтэй хүн. Гадаадад цөөнгүй жил суралцаж, ажиллаж амьдарлаа. Энд тэнд явж байхдаа Монголоо, Улаанбаатараа ийм болгох юмсан гэсэн мөрөөдөл, бас таны хэлсэн шиг цагаахан атаархал тээж явдаг байсан нь нууц биш. Хүн болгон л тийм байдаг байх.

Тэгээд эх орондоо ирээд, хувь заяаны эрхээр энэ том бүтэн байгуулалтын төсөлд ажиллах боломж олдсон. Цэцэрлэгт хүрээлэн босгох ажпыг Г.Мөнхбаяр дарга надад даалгасан. "Сараа, чи энэ ажлыг босгоноо, чамд итгэж байна” гэж хэлж байсан өдөр саяхан юм шиг л санагдаж байна. Тухайн үеийн хотын удирдпагуудад талархаж явдаг юм. Ганцхан бид ч биш хотын иргэд талархаж явдаг гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Энэ сайхан газрыг хайрлах тал дээр хэрэглэгчид маань алдаж байх шиг. Ууж байсан ундааныхаа савыг шидэх, зажилж явсан бохио хаях юу ч биш бололтой?

-Нэг үеэ бодвол иргэд маань бас ч гэж гайгүй болж байна. Энэ бол татвар төлөгмдийн мөнгөөр босч буй та бидний хүрээлэн шүү дээ. Тэгэхээр нэг нэгэндээ зөв шаардлага ‘тавьж, үр хүүхдүүддээ сайн үлгэр үзүүлдэг, бие биенээ хүндэтгэж харьцдаг, хотоо хайрладаг, хотын соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй болмоор байна.

-Ер нь хотын соёл гэхээр хот хөдөөгийн ялгаа яриад байдаг. Энэ бол буруу ойлголт, харин нийтээрээ хамтран амьдрах дэг журам юм шиг санагддаг.

-Би говийн бүсгүй. Дундговийн Бага газрын чулууг үзээгүй байж байгаад сая очиж үзлээ л дээ. Тэр сонин хад асгатай, хуурай уур амьсгалтай газар 500 суулгац суулгажээ.Тэгээд 499 суулгац нь ургаад нэг мод ургаж өгөхгүй байснаа энэ жил 500 дахь мод болж ургасан гээд үзүүлэхээр их гайхаж хүлээж авсан. Тэндээс буцахдаа яагаад ч юм сэтгэл зовж, яана даа гэж бодогдоод байсан. Говь бол халуун газар. Тэр газар хийж байгуулсан ногоон байгууламж, худаг бүх юм нүдэнд харагдаад.

-Энэ төгөл бол их том итгэлийн асуудал байх. Юу бодож тэнд тийм ажил хийсэн юм бэ?

-Бага газрын чулуу бол үнэхээр өвөрмөц газар. Тэнд очоод явж байхад энд модтой байвал сайхан аа гэх бодол дандаа төрдөг байсан. Тэр хүсэл мөрөөдлөөсөө болоод өнгөрсөн жил Дэлгэрцогт сумын иргэдтэй уулзаж, энд мод таривал та нар хайрлаж хамгаалаад явж чадах уу гэж асуусан. Тэд маань маш их баяртай хүлээн авч чаднаа гэж хэлсэн. Тэгээд л үүнийг хийе, худгийг нь гаргаад өгье гэж зориг шулуудсан хэрэг.

-Эзэнтэй юм бүхэн арчлагдаад, хайрлагдаад хамгаалагдаад явдаг шүү дээ.

-Инженерүүдийг өөрийн чадавхитай хүмүүс гэж би боддог. Инженерүүд бол гараараа юм хийдэг, бүтээн байгуулдаг хумүүс. Танаас энэ чанар нэвт шувт харагдаж байна. Хэдэн жилийн өмнө таны дүүтэй ярилцаж байсан юм. Таны тухай сонин түүх ярьж байж билээ. Манай эгч онцоос өөр дүн ерөөсөө авч үзээгүй хүүхэд байсан гэж.

Тухайн үед IТ-ийн инженер гэх мэргэжлийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, мөн сонгодоггүй байсан. Тийм үед эгч сонголт хийж байсан гэж тэр дурссан нь санагдлаа.

-Тийм шүү. Сургуулиа төгсөхдөө сурлагаараа нэгд жагсч байлаа. Мэргэжлээ сонгоход аавынхаа зөвлөмжийг дагасан. Одоо бодоход их алсын хараатай хүн байж дээ гэж боддог юм.

-Социализмын үед таны хүүхэд нас өнгөрсөн. Ингэхэд Батсүхийнх гэж ямар айл байв. Бага насны дурсамжаас ярьж өгөөч. Таныг харахаар ямар ч хор шар харагддаггүй. Гэтэл онцоос өөр дүн авдаггүй байсаар 10 жилээ төгссөн гэхээр тийм ч энгийн охин байгаагүй юм шиг?

-Хүн мундаг боловсролтой, мөнгөтэй байх нь тийм чухал биш. Хамгийн гол нь хүн өөрөө зөв төлөвшилтэй, зөв хүн байх нь л чухал гэж эцэг эх минь сургасан. Батсүхийнх гэж гурван охинтой, ганц хүүтэй айлын ууган нь болж би төрсөн. Багадаа их шартай, шатар тоглох дуртай хүүхэд байсан.

Би тэгнэ, ингэнэ, тэрэнд хүрнэ, ийм болно гэж бодсон л бол хүрч байж санаа амардаг хүүхэд байлаа. Мундаг л байх ёстой гэсэн нэг үзэл өөртөө суулгачихсан. (инээв) Үүнийгээ би зөв хор шар байж гэж боддог. Зөв юмны төлөө зорилгоо тавьчихаад, түүнийхээ төлөө эцсээ хүртэл явна гэдэг зантай.

-Таны доод талын дүү тань Б.Наранхүү гишүүн бил үү. Дүү нарынхаа тухай танилцуулаач?

-Тийм, Наранхүү хоёр дахь хүүхэд. Наранхүүгийн доод талын дүү маань Австрийн Инсбург хотод эм зүйн чиглэлээр нарийн мэргэжпээр суралцаж, доктор хамгаалсан хүн бий. О.Содбилэг гишүүний ээж манай дүү хоёр эм зүйгээр доктор хамгаалсан юм билээ. Түүний дараагийн дүү Наранхүүгийн компанид ажиллаж байгаад одоо Австралийн их сургуульд сурахаар явах гэж байна.

-Таны дүү Б.Наранхүү бас улсын олимпиадад сайн оролцдог байсан гэл үү. Улсын олимпиадад оролцохоор Улаанбаатарт ирэхдээ одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гуайнд ирж байсан гэж дурсаж байсныг санаж байна ?

-Наранхүү улсын олимпиадын маш сайн оролцогч байж, аймгийн жил бүрийн математикийн аварга болдог байсан ч физикээр илүү сайн байсан. МУИС-ийн математикийн анхны лицейд элсэлт авахад 15 настайдаа тэнцэж, элсч байсан хүүхдүүдийн нэг юм.

-Таны дуү хэлэхдээ манай аав бидэнд чанга ч дуугардаггүй хүн байсан. Чанга дуугарсан эрэгтэй хүнийг манай эгч, дүү нар үзээгүй байх гэж ярьж байсан?

-Аав маань үнэхээр тийм хүн байсан. Биднийг ээж аав хоёр маань маш их хайрлаж өсгөсөн. Миний нөхөр Мөнхөө анх хүргэн болж ирээд манайд байж байхдаа намайг үнсээд л эрхпүүлээд байна. Аав маань тэрийг нь хараад миний охиныг яасан их үнсдэг юм бэ гэж хэлж бөөн инээд болж байж билээ. Бараг нөхрөөс минь харамлаж байгаа юм шиг. (Инээв) Харин өвөө маань лам хүн байсан. Лам байсан тухай тэр үед ярих хэлэх бүх юм нь хориотой байсан. Өвөө эмээтэйгээ илүү ойр эрхэлж өссөн дөө.

-Танай гэр бүлийн хүний тухай асуумаар байна. Та хоёр Орост сурч байхдаа танилцсан уу ?

-Оюутан болсон хойноо буюу хоёрдугаар курст орсон жилээ бид хоёр үерхэж, гэр бүл болсон. Одоо хоёр сайхан хүүгийн ээж, аав болцгоосон байна. Саяхан хамтдаа амьдарсан 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.

Мэдээж бүх он жилүүдийн турш дардан сайхан байгаагүй. Бэрхшээл тулгарч л байсан. Гэхдээ тэдгээрийг хамтдаа туулсаар өдий хүрчээ. Өнөөдрийн миний сайн сайхан яваа нь ханьтай минь салшгүй холбоотой. Миний амьдралын туршид сайхан бүхнийг мэдрүүлсэн ханьдаа баярлаж явдаг. Хоёр хүүгээ бид сайн, зөв хүн болгохын төлөө л явж байна даа.

-Анх тантай уулзахад та нийслэлийн ИХТ-д нэр дэвшиж байсан. Тэр үеийн Сараа өнөөдрийн Сараа хоёр их өөрчлөгдсөн. Олон жил гадаадад амьдарч байгаад гэнэт эргэж ирсэн. Эргэж ирэх шийдвэр угаасаа хучтэй шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?

-Чинийхээр би хэрхэн өөрчлөгдсөн бэ. Тэр үеийн би яг ямар байсан бол. (инээв)

-Ер нь бол ярихдаа их аялгатай байсан. Монголынхоо амьдралын талаар бага төсөөлөлтэй байх шиг санагдаж байж билээ?

-Орост зургаан жил, Америкт долоон жил шахам амьдармээ. Өндөр хөгжилтэй орнуудад минь хүмүүс хийснээрээ цалингаа авдаг, бас өөрөө сурах хөгжих зорилгыг өвөртөлж байдаг болохоор их ачаалалтай он жилүүд байдаг.

Гэхдээ хууль ёс, дүрэм журам нь тодорхой, нийгэм нь олон зуун жилээр төлөвшчихсөн байдаг учраас амьдралын ерөнхий хэв маяг нь тайван уур амьсгалтай. Тийм орчинд хүний бодох зүйл ч арай өөр байдаг. Анх ирээд урам хугарах, бухимдах зүйл их байсан. Тэгээд өөрийн эх орон болохоор аяндаа тэр зүйлс алга болж өөрчлөлтийг хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл илүү их болсон.

-Та нийслэлийн ИТХ-ын гишүүн. ИТХ-ын төлөөлөгчдийн гаргаж байгаа шийдвэр янз бүрийн хэл ам дагуулах явдал гардаг. ИТХ-аас энэ найман жилд юу олж авав ?

-Энэ жилүүдэд төр засаг иргэдийнхээ аз жаргалын төлөө экологийн тэнцвэртэй эрүүл орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй ч түүнийгээ мартаад удаж байгааг ажиглалаа. Тиймээс үүний төлөө нэгэн дуу хоолой болж цаашдаа улам илүү ажиллах ёстойг маш сайн ойлгосон.

Сүүлийн үед улс төрч гэхээр л олонхи нь муухай хүмүүс, ерөөсөө энэ нам бол буруу газар муу муухайн үүр гэж ярьдаг болжээ. Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Уг нь тэд улс орныхоо төлөө тодорхой хэмжээнд өөрсдийгөө зольж байгаа хүмүүс. Зарим нэг талдаа нийгмийн бүхий л төвшинд итгэлцэл гэдэг зүил хэт доод төвшинд очсон мэт санагддаг болсон. Улстөрчид бид өөрсдөө л хойч үедээ зөв үлгэрлэж, ярихаасаа илүүтэйгээр үйл хэргээрээ харуулдаг байх учиртай. Иргэд маань ч үгэнд биш үйлдэлд итгэдэг байх хэрэгтэй.

•Та МАН-ын гишүүн. Танай нам өнгөрсөн гурван сонгууль дараалан том ялагдал хүлээлээ. Гурван жил алдаагаа нөхөж ажиллаж чадсан болов уу. Цахим ертөнцийг ажиглаж байхад рейтинг нь эрх баригчидтайгаа адилхан л уналттай харагдаж байна?

-Ялагдал гэдэг бол дараагийн ялалтын эхлэл гэдэг үг бий. Нэг боломж хаагдаж байхад дахиад нөгөө боломж нээгдэж л байдаг. Тэр утгаараа манай намд том сургамж, том ахиц дэвшлийн эхпэл болсон гэж ойлгодог. Өнгөрсөн гурван жилд МАН бурууд ташуур, шаардлагатай цаг үед улс орны эв нэгдлийг сахиж ажиллаж чадсан. Бодпогын хувьд зөв л ажиллаж байгаа.

Мэдээж алдаа оноо бий. Гэхдээ бид нам гэхээсээ илүү Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж, ойлголцож чаддаг, чадалтай хүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй байна. Өнөөдөр талцаж хуваагдахаасаа илүү улс орноо бодсон, том эрх ашгаа харсан алсын хараа л зайлшгүй дутагдаж байна.

•Ам нээвэл уушги нээ гэдэг. Таны дүү болохоор Ардчилсан намын гишүүн. Та түүний асуудалд хэр оролцдог вэ. Эгчийн хувьд хэлж ярих юм байдаг уу ?

-Чи дээр надад “Та хоёр хоёулаа математикч хүмүүс. Бас хоёулаа шатар тоглодог. Тийм болохоор хоёр өөр нам сонгосон уран нүүдэл хийжээ дээ” гэж асууж байсан. Шатар гэдэг бол хоёр хүн нэг талд нь гарчихаад тоглодог биш хоёр хүн өөрөө өөрийнхөө бодолтоор л тоглодог. Шийдэл нь ч нүүдэл нь ч өөр өөрийнх нь байдаг. Ер нь хүний шашин шүтэх, улс төрийн сонголт нь хүнд Үндсэн хуулиар олгосон дархан эрх байдаг. Бид бие биенийхээ ажилд огт оролцдоггүй. Хувь хувьсгалаа ялгаж сурсан хүмүүс.

-Сая Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч манай \Лрегзоп зочноор орсны дараа шатар яримаар санагдаад гоё байна. Ер нь Дундговийн хүүхдүүд математикаар хэзээнээсээ л тасархай байсан. Шатраар бол бүр тасархай байсан.

-Үнэн. Математик шатраар манайхан сайн явдаг юм. Саяхан математикийн Таня багштайгаа уулзсан юм. Багш маань биднийг шатарчин тоочин болгоход их тус болсон. Багш нар маань мундаг байхгүй юу.

-Шатар тоглодог хүүхдүүд . математикч байх нь элбэг юм аа?

-Хүнийг хүн болгоход хүний орчин их нөлөөлдөг юм байна л даа. Тэрэнтэй адилхан би өөрөө шатар суръя гээгүй. Манай хажуу айлын хүүхэд, дандаа шатар тоглодог байсан. Дээр нь багш маань мундаг шатарчин хүн байлаа. Бид тэгээд л маш их шатар тоглодог байлаа. Дараа нь Орост очиж тоглоод мастер авч байлаа. Бидэнд тэр орчин л нөлөөлсөн гэж боддог.

Одоо би хүүхдээ шатар тоглож сургаж байгаа. Миний хүү чинь сая олон улсын сургуулиудын дундах тэмцээнд алт авч аав ээжийгээ баярлуулсан. Наранхүүгийн том хүү гэхэд л хэдэн удаа математикийн улсын аварга болж байсан. Ингээд бодохоор нутаг ус маань үнэхээр өөр газар юм шиг санагддаг.

-Хүсэл мөрөөдлийн тань тухай асуултаар ярилцлагаа өндөрлөе. Цаашид юунд зорьж байна вэ?

-Надад их олон мөрөөдөл бий. Мөрөөдлөө бодит ажил болгохын төлөө амьдарч байна гэж боддог. Үүний нэг хэсэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Дахиж олон цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно, түүнчлэн экологийн тэнцвэртэй үр хүүхдүүддээ ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. Ер нь “Бид амьдарч байгаа дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй харин хойч үеэсээ зээлсэн” гэдэг үгийг санаж явах хэрэгтэй юм.

-Тийм байж. Тантай ярилцах сайхан байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн тань ирээдүй үнэхээр тод харагдаж байна. Улам эрч хүчтэй ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ