МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.10.08
Улстөр

Монгол улсад гэр бүлийг дэмжсэн зүйл заалт зайлшгүй хэрэгтэй байна

Энэ намрын чуулганаар гэр бүлийн тухай болон, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэсэн нийгмийн хоёр гол суурь хуулиудыг хэлэлцэнэ.

Гэр бүл гэж юу вэ, тэр гэр бүлийг хэрхэн төлөвлөх бэ, гэр бүлийн харилцааг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах гэх мэт олон асуудлыг гэр бүлийн тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгажэээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой  сүүлийн үед маш их нийгмийн цочроосон хэргүүд гарч байна. Энэ талын зохицуулалтыг сайжруулий гэдэг асуудал орж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэмт хэрэг гэж тооцогдон орж ирж байгаа. Мөн Монгол гэр бүлийн онцлог гэж зүйл байна. Тиймээс монгол гэр бүлийг хуулиар хэрхэн дэмжих Монгол ахуйд тохирсон хууль  болгох тал дээр анхаарч байна" хэмээн хэллээ.

Гэр бүлийн төрөөс дэмждэг байх ёстой хэмээн зарим гишүүд үзэж байгаа. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Энэ нь гэр бүл тогтвортой байх нэг баталгаа болох юм.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр Монгол улсад гэр бүлийг дэмжсэн зүйл заалт зайлшгүй хэрэгтэй байна. Гэр бүлийг дэмжсэн заалт дээр саналаа бэлдэж байгаа. Жишээ нь гадаадад ажиллаж хүчний гэрээ хийхэд заавал гэр бүлтэй нь хоёр сар болоод нэг уулзуулдаг байх боломжийг хангах, гэр бүлээр нь хамт ажиллах боломж олгох гэх мэт асуудлыг хуулийн төсөлд оруулж байгаа.  Яагаад гэхээр ажиллах хүчний асуудлаар явж байгаа гэр бүлүүд их салж байгаа юм" хэмээлээ.

Гэр бүлийн тухай хууль хариуцлагын асуудлыг тусгаж өгөхийг тулд зөрчлийн хууль, гэмт хэргийн тухай хуультай уялдуулах ёстой гэж ажлын хэсгийн гишүүд хэлж байна. Тиймээс энэ хууль одоогоор хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.  

ШИНЭ МЭДЭЭ