Хүн амын эрүүл мэнд бол улс орны хөгжлийн үндэс суурь
ҮЦХ-ын захирал Б.Саранчимэг
2015.10.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хүн амын эрүүл мэнд бол улс орны хөгжлийн үндэс суурь

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа.

Иргэд хэрхэн эрүүл аж төрөх талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй байхыг нийтийн эрүүл мэндийн боловсрол гэж ойлгож болох уу? 

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйлс бол эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн, эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлэх орчин нөхцөл юм.

Нийтийн эрүүл мэндийн боловсрол гэдэг бол эдгээр гол хүчин зүйлүүдийн талаар иргэдэд бүрэн дүүрэн, зөв мэдээлэл өгөх, цаашлаад иргэдийг өөрийн эрүүл мэнддээ хариуцлагатай хандах, эрүүл мэндээ хамгаалж бэхжүүлэх, эрүүл аж төрөх талаар цэгцтэй мэдлэг, дадал зуршил төлөвшүүлэхийг хэлж байгаа юм.

ҮХЦ бий болсноор эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэж, хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн

Хүмүүсийн энэ асуудлаарх ойлголт ямар түвшинд байна вэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйлд маш их ач холбогдол өгч байна. Манай улс ч гэсэн энэ жишгийг даган энэ чиглэлд ихээхэн анхаардаг болж, бодлогын түвшинд хүртэл яригдаж, "Хүн Амын Эрүүл Мэндийн Үндэсний Хөтөлбөр"-ийг хэрэгжүүлдэг болсон. Үүний тод жишээ, бодит ажил бол өнөөдрийн бидний бий болгож чадсан "Үндэсний Цэцэрлэг Хүрээлэн" (ҮЦХ) юм.

ҮЦХ-г бий болгосон нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт хэр өөрчлөлт гарч байна?

Өмнө нь иргэдэд цэвэрхэн таатай орчинд алхах, гүйх, спортоор хичээллэх цогцолбор газар байхгүй байлаа. ҮХЦ бий болсноор олон улсын стандартад нийцсэн спортын цогцолбор тэр дундаа гүйлтийн, дугуйн болон цанын зам, чийрэгжүүлэлтийн болон тоглоомын талбайтай болж, бүх насны иргэд спортоор хичээллэх, цэвэр агаарт гэр бүлээрээ амрах бүрэн боломж нээгдсэн.

Эрүүл байх нь дан ганц хоол эсвэл дан ганц хөдөлгөөнөөс хамаарахгүй. Зөв хооллолт, зохистой хөдөлгөөн, эрүүл орчин гэсэн цогц асуудал яригдана

Судалгаагаар ҮХЦ бий болсноор эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэж, хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн тоо бий.

Цаашид ямар алхам хийвэл эдгээр эерэг өөрчлөлт улам нүдэнд харагдахуйц болох бол?

Эрүүл байх нь дан ганц хоол эсвэл дан ганц хөдөлгөөнөөс хамаарахгүй. Зөв хооллолт, зохистой хөдөлгөөн, эрүүл орчин гэсэн цогц асуудал яригдана. Энэ хүрээнд иргэдэд багаас нь мэдлэг олгож, эрүүл зөв дадлыг төлөвшүүлж нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгал хүн амд үр ашгаа өгдөг үү гэвэл мэдээж өгдөг

Энэ тал дээр барьж буй төрийн бодлогоо улам сайжруулан, ҮХЦ шиг бодитой ажил болгож, иргэдийг эрүүл мэндийн бүрэн дүүрэн боловсролтой болоход нь дэмжин ажиллах хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын мөнгийг сар бүр төлдөг боловч эрүүл хүмүүс төдийлөн үр ашгийг нь хүртэж чаддаггүй. Энэ тал дээр ямар зохицуулалт хийх хэрэгтэй бол?

Эрүүл мэндийн даатгал хүн амд үр ашгаа өгдөг үү гэвэл мэдээж өгдөг. Гэхдээ өвдөөгүй эрүүл үедээ даатгалын үр ашгаа авч чадахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Үүнийг шийдэх нэг арга зам бол ЭМД-ын мөнгийг зөвхөн өвдсөн үедээ эмнэлгийн байгууллагуудад хэрэглэх биш өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарах зорилгоор эрүүл зөв хооллолт, хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулах боломжтой болгож зохицуулах хэрэгтэй. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ЭМД-аас хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж олговол илүү үр дүнтэй байх болов уу.  

 

ШИНЭ МЭДЭЭ