"Ногоон хашаа” төслийн 2-р шат эхэллээ
“Ногоон хашаа” төсөл
2015.10.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"Ногоон хашаа” төслийн 2-р шат эхэллээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эрүүл экологийн тэнцвэртэй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэдийн экологийн боловсролд зориулан олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.

Эдгээрийн нэг нь өнгөрсөн хавар эхэлсэн “Ногоон хашаа” төсөл юм. Иргэдэд амьдарч буй орчноо сайжруулах, ногооруулж цэцэрлэгжүүлэх сэдэл төрүүлэх, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой уг төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжинэ.

Төслийн эхний шатанд “Чинаагийн Галсан” сан, “МИКА Монгол” ТББ-тай хамтран Нийслэлийн 3-р амаржих газар, ХӨСҮТ, ЕБ-ын 97-р сургуульд нийт 9000 гаруй мод тарьж байсан бол төслийн 2-р шатандаа 9 байгууллагыг сонгон шалгаруулж нийт 9670 мод тарихаар төлөвлөжээ.

"Ногоон хашаа” төслийн 2-р шат эхэллээ

БЗД-ийн 200 дугаар цэцэрлэгт 980 ширхэг хайлаас модыг төслийн 2-р шатны эхлэл болгон энэ өдөр тарьлаа.

ШИНЭ МЭДЭЭ