Б.Саранчимэг мэдээлэл хийнэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг
2015.11.04
Улстөр

Б.Саранчимэг мэдээлэл хийнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг ажлаа өгөөд байгаа билээ. Тэрээр энэ талаараа 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.

Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай  нь холбогдуулж ажлаас нь халсан гэх яриа бий.

 Тэгвэл эл асуудалд тэрээр маргааш тайлбар хийж, ажлаас халагдсан шалтгаанаа хэлэх бололтой. 

ШИНЭ МЭДЭЭ