Э.Бат-Үүл даргаас ажилчдыг маань битгий халаарай гэж гуйя
ҮЦХ-ийн дарга Б.Саранчимэг
2015.11.04
Улстөр

Э.Бат-Үүл даргаас ажилчдыг маань битгий халаарай гэж гуйя

"Өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын 146 дугаар захирамж гарсан. Миний бие уг захирамжийн дагуу  өнөөдөр дараагийн хүнд ажлаа хүлээлгэж өгч байна.

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг. Өнгөрсөн таван жилд хоёргүй сэтгэлээр хүйтэнд хөрж, халуунд халсан ч ажралгүй өдөр шөнийг үл алгасан иргэдийнхээ төлөө, ногоон байгууламжийнхаа төлөө, цэцэрлэгт хүрээлэнгээ өөрийн гэр орон, үр хүүхэд шигээ хайран хамгаалж хөгжин дэвшиж ирсэн хамт олондоо талархаж байна. 

 Эко танхимыг нээх ёслолд оролцлоо. Тэрбээр Эко номын сангийнхаа нээлтийг хийснээс гадна өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм. 

Эцэст нь ганцхан үг хэлэхийг хүсч байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл даргад хандан ногоон байгууламжийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй байгууллагын маань ажилчдыг халж солилгүй цаашид тогтвортой ажиллуулахыг гуйж байна" гэв. 

Б.Саранчимэг дарга ажлаас чөлөөлөгдсөн талаараа ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм. Тэрбээр "Энэ талаар яримааргүй байна. Э.Бат-Үүл даргаас үүнийг асуу" гэв. 

/ТВ5/

Харин нэр, албан тушаалаа хэлэхээс татгалзсан ҮЦХ-ийн нэгэн ажилтнаас доорх зүйлийг тодруулав.  

-Ямар үндэслэлээр Б.Саранчимэг даргыг ажлаас нь чөлөөлсөн бэ. Захирамж дээрээ энэ талаар тодорхой бичсэн байгаа байх?  

-Мэдэхгүй байна. Одоо болтол манай дээр тэр захирамж ирээгүй байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэддаргыг ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан

-Ажлаас чөлөөлсөн тушаал яг хэзээ гарсан юм бэ?

-Өнгөрсөн сарын 19-нд гарсан гэх яриа байгаа. Түүнээс хойш тушаал нь манай дээр ирээгүй байгаа. Даргыг ажлаас нь чөлөөлсөн тушаал ulaanbaatar.mn сайтад гарах ёстой. Гэтэл одоо болтол гаргаагүй байгаа.  

Шинэ дарга ирж, гарын үсэг зурж байж ажилчдын цалинг тавих учраас Б.Саранчимэг дарга өнөөдрөөс ажлаа хүлээлгэж өгч байгаа. 

-ҮЦХ-ийн ажилчид цалингаа авалгүй хэр удаж байгаа вэ? 

-Цалингийн тухайд өнгөрсөн сарын 25-наас хойш манай цалин буугаагүй байна. Даргын гарын үсэг байхгүй гээд бидний цалинг тавихгүй байгаа. 

-Шинэ даргаар ямар хүн ирж байгаа вэ?

-НИТХ-ын төлөөлөгч н.Алтанцэцэг болон н.Батбаяр гэдэг хүмүүсийн нэр яригдаж байсан. Яг ямар хүн томилогдсоныг мэдэхгүй байна. Шинэ дарга өнөөдөр ажлаа хүлээж авах ёстой ч одоогоор ирээгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ