Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, тодруулсан юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бензин, шатахууны үнийг бууруулсан бол орлого нэмэгдүүлэх боломж байсан. Гэтэл бензин шатахууны үнийг бууруулах асуудлыг огт ярихгүй байна. Тухайлбал ажилгүй болсноосоо болоод хүн өөрийгөө шатааж байна. Тэр газарт бензиний үнэ өндөр байгаагаас бараа бүтээгдэхүүний үнэ ч өндөр байгаа. Тиймээс алдагдалд орохгүйн тулд цомхотгол хийж, хүмүүс ажилгүй болж байна. Бензиний үнэ буурвал Эрдэнэс таван толгой компанийн нүүрсний өртөг буурч, орлого нэмэгдэн тэр хэмжээгээр хүмүүс ажилтай байх боломжтой байсан” гэлээ.
Харин “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналууд сайжруулсан биш, муутгасан саналууд орж ирсэн байна. Энэ ямар учиртай саналууд талаар тодрууллаа.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.