2010.11.23
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ толгой цохив

-Олны танил хүмүүс татвараа төлдөг үү-


Манай нийслэл урлаг соёлын одод олонтой газар. Урлагийнхан элдэв тоглолт хийгээд чамгүй ашиг олдог. Харин тэд нийслэлийн төсөвт хэр нэмэр болдог юм бол. Энэ нь хүмүүст сонин байх.

Тиймээс Манай сонин "Хэн нь хэн бэ" булангаараа дамжуулан олны танил хүмүүс олсон ашгаасаа хэдэн төпрөгийн татвар төлдөгийг хүргэхээр болж байна.

Энэ удаад УИХ-ын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, МУГЖ С.Жавхлан, Академич, зурхайн шинжлэх ухааны доктор Л.Тэрбиш нарыг онцолж байна. Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 2009 оны байдлаар 4 сая 288 мянган төгрөгийн татвар төлж, хоёр саяаас дээш татвар телсөн 100 орчим иргэнээс толгой цохижээ.

Харин Баянзүрх дүүрэгт харъяалалтай МУГЖ С.Жавхлан өнгөрсөн жил хоёр сая 711мянган төгрөгийн татварыг улсын төсөвт оруулсан байна. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Зурхайн шинжлэх ухааны доктор Л.Тэрбиш хоёр сая 300 мянган төгрөг төлжээ.


ШИНЭ МЭДЭЭ