2010.12.15
Хүний эрх

Гишүүд замын камер хянав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон Х.Тэмүүжин, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарын гишүүд өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд зочиллоо. Гишүүд Засгийн газар, БНСУ-ын Экспорт Импорт банкны хоорондын гэрээнд зааснаар санхүүжсэн "Холбоо хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ", "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем" төслүүдийн хэрэгжилттэй танилцсан юм. Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд замын хөдөлгөөнийг камераар хэрхэн хянаж байгааг сонирхож эрх зүйн орчин нь ямар байгааг холбогдох албан тушаалтнуудаас асууж байлаа. Мөн дээрх ажилд шаардлагатай гэвэл хууль, тогтоомжийг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг гаргахаа ч амлав.

ШИНЭ МЭДЭЭ