Ард түмэн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ Сүүлийн үед явуулж буй санал асуулгууд тодорхой бүлгийн эрх ашигт нийцэж явагдаж байна. Шийдлийн засгийн газар ч байгуулагдсаныхаа дараа утсаар санал асуулга явуулсан. Энэ хуулийн цаад санаа нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зорилготой. Гэхдээ ард түмэн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа. Хаана ч иргэдтэй уулзсан ийм байр суурийг илэрхийлж байна. Олон түмэн ийм байр суурийг илэрхийлж байхад заавал санал асуулгад өөрчлөлт оруулж олон түмнийг бухимдуулах ямар шаардлага байна вэ” гэж асуулаа.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр хариулсан юм.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү