УИХ-ын гишүүд туршлага судална
2011.03.16
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүд туршлага судална

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, завсар зуурт нь гадаадад томилолтоор ажиллаж байна. Удахгүй Төсвийн байнгын хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ч.Улаан, Р.Гончигдорж нар Чили, Панам улсад ажиллах ажээ.

Энэ хугацаанд тэд төсвийн тогтвортой байдал, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгөх, Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдээр туршлага судлах юм байна. Чили Улс зэсийн үйлдвэрлэл олборлолтоор дэлхийд дээгүүрт ордог.  Тус хоёр орон тендер шалгаруулалт, орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг өгсөн байдлаараа арвин туршлагатай. Эрхэм гишүүд туршлага судлахын зэрэгцээ өөрийн оронд тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцох гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ