МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2015.12.08
Улстөр

Шинэ Эрүүгийн хуулийн тухай

Де факто нэтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Тэмүүжин нар оролцлоо.  Эрүүгийн зөрчлийн шинэ хуулийн талаар хэлэлцсэн юм.

2012 онд энэ хууль Эрүүгийн болон захиргааны хариуцлагын гэсэн хоёр хууль байсныг Эрүүгийн зөрчлийн хууль болгон өөрчиллөө. Үүний шалтгаан нь юу вэ?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эрүүгийн хууль тогтоомжийг өөрчилнө гэдэг нь нэг УИХ-ын гишүүний, эсвэл хувь хүний санаачлагын ажил биш. Энэ том бодлогыг Засгийн газар, салбарын сайд, яам авч явах ёстой. Үүний гол зангилааг сайд хэлэх нь зохимжтой байх.

Таван асуудлыг энэ хуулийг хийх санаачлага дээр тайлбарлаж болно. Эрүүгийн болон зөрчлийн хууль нь нийгмийн шударга ёсны тогтолцоог хамгаалж, хариуцлагаар дамжуулж урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна. Харин манай улсын хувьд хуулийн зохицуулалтууд ойлгомжгүй, замбараагүй байсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Зөрчлийн хуулийг бага эрүүгийн хууль гэж болно. 19-р зууны эхээр эрүү шүүлт, феодалын үеийн харилцаа ноёрхдог байсан. 21-р зуунд хүний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдарч байгаа бид социалист маркийн хуультай хэвээр байв. Харин энэ хууль том өөрчлөлт, ялгаа болж чадсан.

   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ