Монгол Улсын хөгжлийн жолоог атгах 21 төрийн түшээг нэрлэж байна
Экспертүүдийн санал үндэслэн 21 улс төрчийг онцлож байна.
2015.12.24
Улстөр

Монгол Улсын хөгжлийн жолоог атгах 21 төрийн түшээг нэрлэж байна

Өнөөгийн үүсэн бий болсон нийгэм, эдийн засгийн хүндрэлийг зоригтойгоор өөрчилж чадах улс төрчдийг 2016 оны УИХ-ын сонгуулиар сонгох шаардлага тулгарч байна. Энэ ч үүднээс “Монгол төрийн түшээ” хэлэлцүүлэгт оролцсон 50 гаруй экспертүүд "Төрийн түшээ бол ёс зүйтэй, хуулиа биелүүлдэг, ард түмнээ төлөөлж чадах гэсэн гурван үндсэн шалгуурт нийцсэн хүн байх ёстой" гэж тодорхойлж байна.

Эдгээр шалгуурыг удирдлага болгон манай редакциас "Монгол төрийн түшээ хүнд байх найман шинж"-ийг нэрлэж байна.

Экспертүүдийн саналд үндэслэн, дээрх найман шинжид нийцэх 21 улс төрчийг "Монгол төрийн түшээ" гэж онцолж байна. 

Жич: Улс төрчдийг үсгийн дарааллаар жагсаасан болно.

М.Батчимэг

УИХ-ын гишүүн М.Батчимэг

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын хүрээнд хүчтэй дуу хоолой болж чаддаг. 

- Монгол Улсын төрийн тогтолцоо, засаглалын хэлбэрийг сайжруулах чиглэлд бодлого боловсруулахад идэвхтэй оролцдог. 

-Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын 21 жилийн туршлагатай. 

Эрхэм уншигч та түүний тухай "Ажил хэрэгч, зарчимч нэгэн" нийтлэлийг энд дарж уншина уу


Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

- Эмэгтэй хүнийхээ хувьд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн ажилладаг

Эрхэм уншигч та түүний тухай "Монгол төрийн ажилсаг "эзэгтэй"  нийтлэлийг  уншина уу

Б.Саранчимэг

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг

- Хүн, нийгэм, экологийн асуудлыг хойш тавьж болохгүй гэдгийг хэлж, хийж буй ажлаараа харуулж байна.  

- Хууль эрх зүйн орчны төгөлдөршил, санхүүжилтийн хөшүүрэг, иргэдийн экологийн боловсрол гэсэн гурван асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг.

- Улс төрийн туршлага харьцангуй багатай ч аливаад чин сэтгэл гарган ажилладаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Тогтвортой хөгжлийг хангах ногоон элч" нийтлэлийг энд дарж уншина уу.

В.Удвал

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал

- Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл шийдвэр гаргах түвшинд баланс тогтож, зөв хуулиуд гарна гэж үздэг.

- Түүний зорилго бол шийдвэр гаргах түвшинд, ялангуяа хууль баталж, эрх зүйн зөв зүйтэй зохицуулалтыг хийхэд 30 жил хуримтлуулсан хуульчийн туршлага, мэдлэг оюунаа зориулахыг хүсдэг.

Эрхэм уншигч та түүний тухай "Намыг биш хуулийг дагана" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Р.Амаржаргал

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

- Төрийн үйл хэргийн төлөө өөрийгөө золиослож чаддаг. 

- Улс орны санхүү, эдийн засаг, нийгэмд шинэчлэл болохуйц, бизнес эрхлэгч, ард иргэдийн амьдралыг шинэ шатанд гаргах багц хуулиудыг санаачилж, боловсруулахад анхааран ажилладаг. 

- Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын үзэл баримтлал, шинэчлэлийн баримт бичиг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. 

Эрхэм уншигч та түүний тухай "Хамгийн нөлөө бүхий прагматик улс төрч" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ж.Батсуурь

Сүхбаатар аймгийн Засаг Дарга Ж.Батсуурь

Хүний амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, ажилласнаар аймгийн иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчилж чадсан.

- Орон нутаг тулгамдаж буй бодит асуудлуудыг шийдвэрлэх оновчтой гарцыг эрэлхийлэн, баг хамт олноо удирдан ажилладаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Зөвхөн Сүхбаатар аймаг бус Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ц.Баярсайхан

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

- Ажилдаа зүтгэлтэй, цагаа барьдаг, аливаа шийдвэр, асуудалд нухацтай ханддаг.
- Өмнөговь аймаг төдийгүй говийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтад санаа тавьдаг.
- Монгол Улсын хөгжлийн бодлогод өөрийн үнэт санал, хувь нэмрээ оруулдаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Ноён нуруутай эрхэм гишүүн" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан

- Ард Аюушийн удам, нэртэй хөрс судлаачийн хүүд газар шороогоо хамгаалах үзэл багаас нь суужээ.

- УИХ-ын гишүүн ажиллаж буй гол зорилго нь газар шороогоо бүрэн бүтнээр нь авч үлдэж, байгаль хамгаалал, ногоон эдийн засгийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал юм.

Эрхэм уншигч та түүний "Монголын төрд мод ургуулж яваа хүн" нийтлэлийг уншина уу

А.Бакей

УИХ-ын гишүүн А.Бакей

- Монголчуудын ахуй амьдралын үндэс болсон мал аж ахуйн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хүчин зүтгэдэг бөгөөд зарим хуулийг санаачлан батлуулжээ.

-Парламентад үндэсний цөөнхийг төлөөлдөгийн хувьд тэднийхээ эрх ашгийг хамгаалж, бодит ажлууд хийж чаддаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Парламентад хоёр үндэстэн, дөрвөн ястныг төлөөлдөг" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

С.Боргил

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргил

-Намын бүтэц, зохион байгуулалт, үзэл санаа, зарчим, зорилтын хувьд шинэлэг, оновчтой. 

- Хүн бол тэдний гол фокус. Тэд хүнийг дээдэлдэг. 

- Хүнийг хөгжүүлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангах чиглэлд анхааран ажиллана. 

Эрхэм уншигч та түүний тухай "ХҮН-ирээдүйтэй нам" нийтлэлийг энд дарж уншина уу.

С.Бямбацогт

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

- Алслагдсан орон нутагт амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. 

-УИХ дахь намын гишүүдээ удирдан чиглүүлж буй чадварлаг дарга.

Эрхэм уншигч та түүний тухай "Монгол Улсын хөгжлийн ТУГ бодлогыг хэрэгжүүлнэ" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Л.Гантөмөр

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр

- Аливаа асуудалд маш бодлоготой, шинжлэх ухаанч хандаж, шинэчлэлийг эрхэмлэдэг. 

- Боловсрол, шинжлэх ухаан гэсэн ач холбогдолтой, хариуцлагатай, өндөр мэдлэг, ур чадвар шаардсан салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргасан. 

Эрхэм уншигч та түүний тухай "Монгол боловсролыг дэлхийн брэнд болгоно" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

- Монголын уул уурхайн салбарт эрх зүйн цогц шинэчлэлийг хийсэн.

- Парламентад гурван удаа сонгогдон ажиллахдаа эдийн засгийн суурь харилцааг зохицуулсан олон хуулийг санаачилж, батлуулснаас гадна Монголд чадварлаг инженерүүдийг бэлдэхэд санаа тавин ажиллаж байна. 

Эрхэм уншигч та түүний тухай "Хэцүүг шийдэж, гарцыг ологч" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

П.Ганхуяг

Дорноговь аймгийн Засаг Дарга П.Ганхуяг

- Орон нутгаа таван салбарын хүрээнд тогтвортой хөгжүүлэх зорилготой. 

- Япон Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн Монгол талыг хариуцаж, гардан оролцож яваа хоёр улсын гүүр. 

Эрхэм уншигч та түүний тухай "Олон улсын түвшинд асуудлыг харж, бодлого боловсруулдаг" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Х.Нямбаатар

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар

- Байгаль орчныг доройтуулж буй ААН, байгууллагатай идэвхтэй тэмцдэг.

- Дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг шинээр эмхлэн, зохион байгуулсан. 

- Сонгинохайрхан дүүргийг төвийн бүсийн дүүргүүдтэй эн тэнцэхүйц орчин, нөхцөлтэй болохыг зорьдог.

Эрхэм уншигч та түүний тухай "Монголын төрд бугшсан олон асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

- 90 жилийн түүхт худалдааны салбарын хуулийг санаачилж, өргөн барьсан. - Эдийн засаг, нийгмийн хамгааллын чиглэлээр арав гаруй чухал хууль, тогтоолын төслийг санаачилж, батлуулсан. 

- Нутгийн иргэд, ард түмнийхээ саналыг сонсож, УИХ-ын бодлого шийдвэрт тусгадаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Тэр бол содон хүн" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ж.Сүхбаатар

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар

- Тэр хэзээний тэмцэгч, дайчин зан чанартай. 

-Улс төрийн болон захиргааны шинэтгэлийг хийж, Монголд хүчирхэг төрийн удирдлагыг бий болгох хэтийн зорилготой. 

- Нас залуу ч төр захиргааны байгууллагад олон жил ажилласан туршлагатай, эрч хүчтэй улс төрч. 

Эрхэм уншигч та түүний тухай "Тэр бол төрийн хар хүн" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Н.Учрал

Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дарга Н.Учрал

- Англид бизнесийн удирдлагаар магистр, ОХУ-ын Шинжлэх Ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

- АНУ-ын Харвардын Их Сургууль, NLP Олон улсын сургагч бэлтгэх академи, Английн Бизнесийн Ассамблейн дээд курст тус тус мэргэжил дээшлүүлсэн.

- Шинэ үеийн өндөр боловсролтой улс төрчдийн нэг гэж хамтран зүтгэгчид нь үздэг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Орон нутагт ээлтэй хотын залуу" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Б.Цогтгэрэл

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл

- Монгол Улс Үндэсний үзэлд суурилж хөгжих нь зүйтэй гэсэн байр суурьтай үндэсний үзэлтэн. 

- Өнөөгийн төрийн болон улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурьтай. 

- Монголын улс төрд 15 жил зүтгэж яваа тууштай нэгэн.

Эрхэм уншигч та түүний тухай "Тэр туршлагатай улс төрч" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ж.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

- Тэр олон асуудалд оролцож, өөрийгөө сурталчлахыг хүсдэггүй бөгөөд хийх ёстой ажлаа хариуцлагатай биелүүлж, хүнд хэцүү нөхцөлд гарц шийдэл олж чаддаг. 

- Төрийн ажил хийхдээ мэргэжлийн өндөр ёс зүйтэй байж, ашиг сонирхлын зөрчил, авлигын асуудлаас хол байдаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Хямралаас гарахад хэрэгтэй хүн" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

- Авлигад автсан төрийн албан хаагчидтай идэвхтэй тэмцдэг

- Монгол Улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарч, ажилладаг. 

Эрхэм уншигч та түүний тухай "Бүрэн бэлтгэгдсэн парламентч" нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Уншигч танд нэр бүхий 21 улс төрчдийн улс эх орон, сонсогдсон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн бодлого, ажлыг багцлан танилцуулж, бие хүний онцлог, давуу талыг тодорхойлсон нийтлэлийг цувралаар хүргэх болно.

Сонгогч та улс төрийн тодорхой мэдлэгтэй байж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчин, улс төрчийг сонгохдоо хариуцлагатай хандаарай. Таны сонголтод бид нөлөөлөх бус туслахыг эрмэлзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ