Тогтвортой хөгжлийг хангах ногоон элч
НИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг
2015.12.24
Улстөр

Тогтвортой хөгжлийг хангах ногоон элч

Хүн, нийгэм, экологи гэсэн гурван цогц асуудлыг нэгэн жигд анхаарч байж тогтвортой хөгжлийг хангаж чадна гэж тэр үздэг. Бодлого, шийдвэр гаргах түвшнийхэнд тодорхой дуу хоолойгоо хүргэдэг түүний хувьд одоо энэ хүрээнд орж ажиллах цаг болсон.

Тэр бодит байдлыг сайн мэднэ. Тиймээс ч зөв зүйтэй бодлогыг Монголын төрийн бодлогод суулгаж чадна. Түүнийг "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас эх оронч, аливаа муу зүйлд нэр холбогдож байгаагүй, асуудалд туйлбартай ханддаг, улс төрийн сахилга баттай гэж үзэн, улс орны өмнө тулгамдаад буй ногоон хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадах улс төрч гэж экспертүүд үнэлсэн учраас онцлон танилцуулж байна. 

  • Хүн, нийгэм, экологийн асуудлыг хойш тавьж болохгүй гэдгийг хэлж, хийж буй ажлаараа харуулж байна.  
  • Хууль эрх зүйн орчны төгөлдөршил, санхүүжилтийн хөшүүрэг, иргэдийн экологийн боловсрол гэсэн гурван асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг.
  • Улс төрийн туршлага харьцангуй багатай ч аливаад чин сэтгэл гарган ажилладаг.
ХИЙСЭН АЖИЛ НЬ ТОДООС ТОД

Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны нөөц, ногоон байгууламж зэрэг байгаль орчинтой холбоотой чухал чухал асуудлыг дэвшүүлэн тавьж байна

Б.Саранчимэг нь Монгол Улсын эмзэг эко системд онцгой анхаарч, байгаль орчны доройтлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг.

Нийгэм, экологи, эдийн засаг гэсэн гурван бүлэг асуудлыг энэ тэнцүү түвшинд хөгжүүлснээр улс орон урт хугацаанд тогтвортой хөгждөг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс хүн болон хүрээлэн буй орчны асуудлаа орхигдуулсаар байна.

Энэ ч үүднээс эдгээр асуудлыг шийдвэрлэх эхний алхам болгож сүүлийн таван жилд тод томруун ажил хийсний нэг нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” бүтээн байгуулалтын ажил юм.

Хөрсний судалгаагаар ургамал ургахад хүнд нөхцөлтэй гэж тодорхойлж, дэд бүтэц, ногоон ургамал гэх зүйлгүй хоосон газар цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэдэгт эргэлзэх хүн олон байсан хэдий ч сэтгэлтэй хамт олон, зөв тооцоо судалгаанд үндэслэн ногоон байгууламжийн төлөө гэсэн ОУБ, ААН-үүд, иргэдийн оролцоог хангасан ухаалаг менежмент нэвтрүүлснээр тус хүрээлэн өөрийн өнгө төрхөө олж чаджээ.

Энэ бүхэнд Б.Саранчимэг тэргүүтэй 110 ажилтны гар бие, сэтгэл шингэсэн. Олон жилийн өмнөөс ярьсан энэ байгууламжийг нүдэнд тодоос тод харагдахуйц бодит ажил болгосон нь энэ.

...Тэд дан ганц бүтээн байгуулалтын ажил өрнүүлээд зогссонгүй хүрээлэн буй орчноо сайжруулах, иргэдийн экологийн боловсролд зориулсан олон төсөл амжилттай хэрэгжүүлж иржээ...  

Нийтээрээ эрүүл орчинд тааламжтай аж төрөх нь бидний энгийн бөгөөд эцсийн зорилго гэж үзвэл Б.Саранчимэг бол түүний төлөө тэмцэж буй тогтвортой хөгжлийг хангах ногоон элч гэлтэй.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр, ундны цэвэр усны нөөцөөр хомс орны тоонд багтаж байна. Энэ асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчийн хувьд нийслэлийн “Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр”-ийг батлуулах, хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон экологид зарцуулах төсвийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан юм. Цаашид ч өөрийн бүх хүчээ дайчлан ажиллахаа хэлж байна.

ГУРВАН ЧУХАЛ ЗҮЙЛД ТӨВЛӨРӨН АЖИЛЛАНА

Монгол Улсын байгаль, экологийн төлөө цохилох зүрхтэй

Нэгд, хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх

Хоёрт, санхүүгийн хөшүүрэг бий болгох  

Гуравт, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх

...Эдгээр гурван хүчин зүйлийг шийдвэрлэх замаар экологид ээлтэй, иргэд рүү чиглэсэн эдийн засгийн хөгжлийн загварыг тодорхойлж, тогтвортой хөгжлийн замаар явах нь чухал болохыг Б.Саранчимэг онцолж байна...
Экологи гэдэг хүнээр бол эрүүл мэнд.

Тиймээс экологийн доройтол гэдгийг өвчлөлд өртсөн хүнтэй адилтгаж болно. Хэрэв асуудлыг энэ хэвээр анзаарахгүй явсаар байвал нөхөн сэргээгдэхдээ асар удаан хугацаа зарцуулж, тэр чинээгээр хөрөнгө мөнгө шаардах болно гэдгийг ойлгох хэрэгтэйг Б.Саранчимэг учирладаг.

Тиймээс улсын бодлогодоо эдийн засгийн тэнцвэрт байдлыг хадгалах нь тогтвортой хөгжилд хүрэх нэг алхам юм.    

УЛСАА ГЭСЭН ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ

Тэр эхэлсэн ажлаа дуусгадаг...

Улс төрд 17 дахь жилдээ хүчин зүтгэж байна.  

Дөрвөн хүүхэдтэй айлын том учраас түүнд бага ахуй наснаас “олдсон бүхнээ бусадтайгаа хуваалц”, “ажил хийвэл дуустал...” гэсэн үзэл төлөвшсөн бөгөөд одоо ажил, амьдралдаа энэ зарчмыг баримталдаг байна. 

Улс төрийн туршлага гэвэл харьцангуй залуу, суралцаж яваа гэж өөрийгөө тодорхойлох Б.Саранчимэг хүүхэд байхаасаа нийгмийн идэвхитэй, сонгуульт ажилд томилогдсоор 1999 онд МАН-д элссэнээр улс төрд  оржээ. Үүнээс 9 жилийн дараа орон нутгийн сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулснаар нийслэлийн иргэдийг найм дахь жилдээ төлөөлж байна.

Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй асуудалд эрс шүүмжлэлтэй хандаж, хотын удирдлагын өөдөөс сөрөн зогсох зоримог гэмээр алхам хийсэн эмэгтэй.

Тууштай, сайхан сэтгэлтэй, хүн чанартай, хариуцлагатай, хүний үгийг сонсож чаддаг, тэвчээртэй нэгэн гэж түүнийг хамтарч ажилласан хүмүүс нь дүгнэдэг байна.

...Олонхийн эрх ашгийн төлөө хувийн эрх ашгийг хойш тавьж чадах зүрх зориг түүнд бий. Энэ бол улс төрчид байх эрхэм чанар мөн...

Гэр бүлийнхэн нь түүний улс төрд орох шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэр ч төрд зүтгэнэ гэдэг Монгол Улс хэмээх том айлын төлөө ажиллана гэж ойлгодог. 

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, "vip76.mn" цахим хуудас, Vip Expert сэтгүүлийн редакци, 2015 он

ШИНЭ МЭДЭЭ