НИТХ дахь МАН-ын бүлэг
2015.12.25
Улстөр

Нийслэлийн 2015 оны төсөв 15.5 тэрбум төгрөгөөр тасарч байна

НИТХ-ын хурал болсон ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хотын энэ оны төсвийг хэд хэдэн удаа тодотгож байгаа нь эрх баригчид орлогын эх үүсвэрээ бодитой тогтоож чадаагүйтэй холботой гэж  үзэж байна.

"Шангрила" зочид буудлын хойд талын 0.6 км авто замыг 1.5 тэрбус төгрөгөөр  нийслэл өөрсдөө авсан нь төсөвт ачаалал үүсгэсэн. Тооцоолсон орлого төвлөрөхгүй байгаа энэ үед дээрх зардлыг тэвчиж болох байсан гэсэн тайлбарыг НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч хэллээ.

Автобус 3 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 26 тэрбум төгрөгөөр хувьчилж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр шийдсэн байсан. Эдийн засаг хүнд үед ингэж өндөр үнэлэсэн нь нийслэлийн төсөв 15.5 тэрбум төгрөгөөр тасрахад хүргэсэн гэж үзэж байгаа юм байна.

Нийслэлийн энэ оны төсөвт гурван удаа тодотгол хийсэн байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ