2010.05.12
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Сонсгол хийх сургаар С.Баяр даргын нэр хүндэд халдлаа

Хууль зүйн байнгынхорооны дарга Б.БАТ-ЭРДЭНЭЭС дараахь асуултад хариулт авлаа.

-УИХ дахь авлигын эсрэг бүлгийн гишүүд нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байгаа. Зарим хүн парламент ийм сонсгол хийж, шүүхийн өмнүүр хөндөлслөө гэж шүүмжилж байна?

-Манай Хууль зүйн байнгын хороо хоёр дахь удаагаа нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Нээлттэй сонсгол явуулах нь олон улсын жишигт тогтсон ойлголт. Энэ удаа Авлигалтай тэмцэх газрын хөрөнге, орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ, хариуцлагын талаар мэдээлэл хийх нээлттэй сонсгол болох юм. Энэ ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг Байнгын хорооноос байгуулсан. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрүүтэй өгсөн хүмүүсийн тоо 18 биш. Нийт 13 хүний нэрийг Авлигатай тэмцэх газраас бидэнд гаргаж егсөн.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрүүтэй бөглөсөн, ташаа мэдээлсэн Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Д.Зоригт, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийг нээлттэй сонсголд оролцуулахаар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой вэ?

-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн, зөрчил гаргасан хүмүүсийн дунд Ерөнхий сайд асан С.Баярын нэрийг хавчуулж, улс төр хийхийг оролдож байна. Хууль зүйн байнгын хорооноос зарласан нээлттэй сонсгол болоогүй байхад интернэтийн зарим сайтад МАХН-ын дарга асан С.Баярын нэр хүндэд халдсан байсан. Үүнийг зохион байгуулалттайгаар тараасан гэж бид үзэж байгаа. Энэ бол бохир улс төр хийх гэсэн оролдлого. Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах нээлттэй сонсголд хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчил гаргасан хүмүүс л энэ сонсголд ирнэ. Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох эрх бүхий Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд сонсголд оролцоно.

ШИНЭ МЭДЭЭ