2010.09.16
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдахгүй байгаа болохоос би гацаагаагүй

Хууль зүйн байнгынхорооны дарга Б.Бат-Эрдэнээс АТГ-ын даргынасуудлын талаартодрууллаа.

-Хуульзүйн байнгын хороо АТГ-ын даргын асуудлыг хэзээ хуралдаж, хэлэлцэх вэ?

-Хуралдана. Одоогоор манай Байнгын хорооны зургаан гишүүн хотод байгаа. Ажлын албанаас бүртгэл хийж байна. Зарим гишүүн хөдөө томилолттой, тойрогтоо ажиллаж байгаа, гадаад явсан нь ч бий. Хуульд заасны дагуу 14 хоногтоо АТГ-ын даргын асуудлаа хэлэлцээд эхэлчихсэн. Хуулийн дагуу л ажиллаж байгаа. Манай Байнгын хороо гурван удаа хуралдсан шүү дээ. Тусгай хяналтын дэд хороо саяхан хуралдаад дүгнэлтээ гаргаад өгчихсөн.

-Тусгай хяналтын дэд хороо ямар дүгнэлт гаргасныг хэлж болох уу?

-Асуудал нь нууц учраас хэлэх боломжгүй. Тус дэд хороо манай Байнгын хорооны харьяа биш. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх дэд хороо. Ер нь, энэ асуудлыг би хэлэлцэхгүй удаагаад, гацаагаад байгаа мэтээр ойлгоод байна. Гишүүдийн ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй байгаа. Ажил жигдрээд гишүүд цуглахаар шуурхай хэлэлцээд явна.

ШИНЭ МЭДЭЭ